2022 онд Даага хөтөлсөн Улсын залуу начин түрүүлж Улсын арслан болов

0
1064

 

/512 бөхөөс 2 давсан 64, 3 давсан 32 бөхийн нэрсийг аймгаар нь танилцуулъя/

 

Улсын баяр наадамд шинээр Улсын начин цолонд хүрсэн хамгийн залуу бөхийг Монголын Залуучуудын холбоо хурдан удмын даагаар мялааж шагнадаг уламжлал 1994 оноос эхтэй. Энэ 2025 оны Улсын баяр наадмаар 31 дэх удаагийн хамгийн залуу Улсын начнаар Дорноговь аймгийн Айраг сумын харьяат М.Бямбадорж тодорч хурдан удмын даага хөтөллөө. 2022 оны зун Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын дааганы мялаалгын эзнээр 21-тэйдээ тодорч байсан Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Э.Батмагнай энэ зуны наадмаар одтой сайхан барилдаж 512 бөхөөс 9 даван түрүүлж Улсын арслан боллоо. /Монголын Залуучуудын холбооны дааганы эздийн нэрсийг зураг дээрээс харна уу/

Хамгийн залуу, Улсын начны даага хөтөлсөн 31 бөхөөс, Э.Батмагнайг оролцуулаад одоогоор 17 хүчтэн цолоо ахиулж үндэсний бөхийн Улсын аварга, арслан, гарьд, заан, харцага болсон. Үүнд:

__Аварга 1 – Д.Сумъябазар

__Арслан 6 – Б.Ганбат, Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, Д.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Батмагнай.

__Гарьд 1 – Ж.Бат-Эрдэнэ

__Заан 3 – М.Өсөхбаяр, Д.Анар, Б.Серик

__Харцага 6 – Н.Алтансүх, Г.Элбэг, Д.Батболд, Т.Баасанхүү, О.Мөнх-Эрдэнэ, Э.Даш нар. 2025 оны Улсын баяр наадмаар амжилттай барилдаж шинээр Улсын цол хүртсэн 6 бөхийг танилцуулъя.

Монгол Улсын арслан: Э.Батмагнай, Баянхонгор аймгийн Жинст сумын.

Монгол Улсын гарди: Н.Өсөхбаяр, Сүхбаатар аймгийн Онгон сумын.

Монгол Улсын харцага: Өвөрхангай аймгийн Хархорин сумын О.НАРАНБААТАР, Дорнод аймгийн Баян-Уул сумын М.БЭЛГҮТЭЙ

Монгол Улсын начин: Доргоговь аймгийн Айраг сумын М.БЯМБАДОРЖ, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Ш.ОТГОНТӨГС.

Улсын баяр наадмын 512 бөхийн барилдаанд 2 давсан 64, 3 давсан 32 бөхчүүдийн нэрсийг, түүнчлэн 5, 6, 7, 8-ын ам авсан байдлыг дүйзээр нь танилцуулъя. 5-ын давааны дүйзэд унаснаар тэмдэглэгдсэн 16 бөх нь Улсын баяр наадамд 4 давсан бөхчүүд юм.

512 бөхөөс 2 давсан 64 бөх

Архангай аймаг. 6 бөх, у.арс Д.Мөнх-Эрдэнэ, у.гарди, Д.Рагчаа, у.начин Л.Отгонбаатар, а.арслан С.Майнбаяр, а.а Э.Нандин-Эрдэнэ, а.а С.Цогтбаатар

Баянхонгор аймаг. 3 бөх, у.начин Д.Цэрэнтогтох, а.арслан Т.Баттогтох, а.а Т.Дүүрэнсаран,

Баян-Өлгий аймаг. 2 бөх, а.арслан Б.Төмөрбаатар, а.а Е.Кептилек

Булган аймаг. 6 бөх, у.заан Д.Баасандорж, у.заан М.Өсөхбаяр, у.начин Д.Амарсайхан, у.начин Э.Сумъяабат, а.арслан Г.Ганбаатар, а.а Ц.Мөнхбаяр

Говь-Алтай аймаг. 5 бөх, у.заан Б.Соронзонболд, у.харцага Т.Сайханжаргал, у.начин Б.Суманчулуун, а.арслан Б.Отгонбаатар, а.заан Г.Батмөнх

Говьсүмбэр аймаг. 2 бөх, а.арслан Б.Гончигтавхай, а.а Э.Мөнхбаатар

Дархан- Уул аймаг. 1 бөх, аймгийн арслан С.Очирбат

Дорнод аймаг. 1 бөх, аймгийн арслан Г.Төрмөнх

Дорноговь аймаг. 1 бөх, аймгийн арслан С.Занданхүү

Завхан аймаг. 7 бөх, у.гарди М.Баяржавхлан, у.гарди Ш.Жаргалсайхан, у.харцага Л.Лха-Очир, у.харцага Ш.Пүрэвгарьд, у.начин Т.Дүгэрдорж, а.арслан Ч.Мөнхтогтох, а.а П.Өсөхбаатар

Өвөрхангай аймаг. 3 бөх, у.арслан Д.Ганхуяг, у.начин Т.Довчинсэмбээ, а.арслан М.Гантулга

Өмнөговь аймаг. 1 бөх, аймгийн арслан Т.Төгсдөлгөөн

Сүхбаатар аймаг. 4 бөх, а.арслан Э.Буянтогтох, а.а Г.Мөнх-Эрдэнэ, а.а Б.Номиндалай, а.заан С.Ган-Эрдэнэ

Сэлэнгэ аймаг. 4 бөх, у.аварга Г.Эрхэмбаяр, у.заан Н.Жаргалбаяр, у.начин Д.Төрболд, а.арслан Б.Ганбаяр

Төв аймаг. 4 бөх, у.начин Г.Ганжад, а.арслан И.Мандах, а.а П.Эрхэмжаргал, а.начин

Х.Мягмарсүрэн

Увс аймаг. 3 бөх, у.начин Н.Хүрэлсүх, а.арслан Э.Мөнх-Эрдэнэ, а.а Б.Өсөхбаяр

Ховд аймаг. 4 бөх, у.начин Б.Баянмөнх, у.начин Г.Дармаажанцан, а.арслан Ц.Адъяа, а.а М.Баяржавхлан

Хөвсгөл аймаг. 6 бөх, у.арслан Х.Мөнхбаатар, у.начин Ч.Батчулуун, у.начин Б.Даваа-Очир, у.начин Ц.Сандагдорж, а.арслан Г.Бат-Орших, а.а Э.Батсуурь

Хэнтий аймаг. 1 бөх, у.начин О.Цэцэнцэнгэл.

512 бөхөөс 3 давсан 32 бөх

Архангай аймаг. 2 бөх, у.арслан Р.Пүрэвдагва, цэргийн заан Ө.Батсуурь

Баянхонгор аймаг. 2 бөх, у.харцага Н.Золбоо, а.арслан Ч.Алтангэрэл

Баян-Өлгий аймаг. 1 бөх, у.заан Б.Серик

Булган аймаг. 2 бөх, у.начин Б.Түвшинтөгс, а.арслан М.Эрхэмбаяр

Говь-Алтай аймаг. 1 бөх, а.харцага Г.Гантулга

Дундговь аймаг. 2 бөх, у.харцага Э.Даш, а.арслан Н.Амгаланбаатар

Завхан аймаг. 1 бөх, у.начин М.Амарсанаа

Өвөрхангай аймаг. 4 бөх, у.арслан Ц.Бямба-Отгон, у.начин Б.Лхагвадорж, а.арслан М.Даваасүрэн, цэргийн арслан Б.Өлзийсайхан

Өмнөговь аймаг. 1 бөх, а.арслан Ц.Лувсан-Адъяа

Сүхбаатар аймаг. 2 бөх, а.арслан Д.Батболд, а.заан Б.Бадамдорж

Төв аймаг. 2 бөх, у.заан Б.Батмөнх, у.харцага Э.Ууганбаяр

Увс аймаг. 5 бөх, у.аварга С.Мөнхбат, у.харцага Т.Баасанхүү, у.харцага Ц.Мөнхбаяр, у.начин О.Түмэн, а.арслан Б.Нямсамбуу

Ховд аймаг. 3 бөх, у.харцага Г.Ганхуяг, а.арслан Ш.Мөнх-Од, а.а Ц.Төмөрцоож

Хөвсгөл аймаг. 2 бөх, а.арслан Э.Баасанжав, а.арслан П.Хүрэлбаатар

Хэнтий аймаг. 2 бөх, у.харцага Г.Бадрах, а.арслан Д.Алтанцоож.

Тавын даваа

дар.ав Н.БАТСУУРЬ – у.начин Б.Чимэдвандан /За

у.ав П.БҮРЭНТӨГС – а.арслан А.Нармандах /За

у.ав О.Хангай – а.арслан О.НАРАНБААТАР /Өв

у.арс Ц.Содномдорж – а.арслан М.БЯМБАДОРЖ /ДоГ

у.арс Б.ОРХОНБАЯР – а.арслан Н.Баяржаргал /Хэ

у.арс Э.Оюунболд – а.арслан Ш.ОТГОНТӨГС /Хэ

у.г Б.Гончигдамба – а.арслан Н.ӨСӨХБАЯР /Сү

у.г Ө.БАТ-ОРШИХ – а.арслан О.Баярбаасан /Ар

у.з Б.ПҮРЭВСАЙХАН – у.начин Х.Цогтгэрэл /Бу

у.з Д.Анар – а.арслан М.БЭЛГҮТЭЙ /Дор

у.з Б.БАТ-ӨЛЗИЙ – а.арслан Б.Очирхүү /Бу

у.з М.ЛХАГВАГЭРЭЛ – у.харцага О.Мөнх-Эрдэнэ /Ар

у.з Д.Хүдэрбулга – у.н Э.БАТМАГНАЙ /БХ

у.з С.Сүхбат – у.начин Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ /Бу

у.х Б.ЗОРИГТБААТАР – у.начин Э.Мөнхжаргал /Ар

у.х Б.Цэдэнсодном – у.начин Л.ЭНХСАРУУЛ /Ув

Зургаагийн даваа

дар.ав Н.БАТСУУРЬ – а.арслан М.Бямбадорж /ДоГ

у.ав П.БҮРЭНТӨГС – а.арслан Ш.Отгонтөгс /Хэ

у.арс Б.Орхонбаяр – а.арслан М.БЭЛГҮТЭЙ /Дор

у.г Ө.Бат-Орших – а.арслан О.НАРАНБААТАР /Өв

у.з Б.ПҮРЭВСАЙХАН – у.начин Б.Түмэндэмбэрэл /Бу

у.з Б.БАТ-ӨЛЗИЙ – у.начин Л.Энхсаруул /Ув

у.з М.Лхагвагэрэл – а.арслан Н.ӨСӨХБАЯР /Сү

у.х Б.Зоригтбаатар – у.н Э.БАТМАГНАЙ /БХ

Долоогийн даваа

дар.ав Н.БАТСУУРЬ – а.арслан О.Наранбаатар /Өв

у.ав П.БҮРЭНТӨГС – а.арслан М.Бэлгүтэй /Дор

у.з Б.Пүрэвсайхан – а.арслан Н.ӨСӨХБАЯР /Сү

у.з Б.Бат-Өлзий – у.н Э.БАТМАГНАЙ /БХ

Наймын даваа

дар.ав Н.Батсуурь – а.арслан Н.ӨСӨХБАЯР /Сү

у.ав П.Бүрэнтөгс – у.н Э.БАТМАГНАЙ /БХ

9-ийн даваа

Түрүү – у.н Э.БАТМАГНАЙ /Баянхонгорын Жинст сум

Үзүүр – а.арслан Н.ӨСӨХБАЯР /Сүхбаатарын Онгон сум.

+++ Ирэх 2026 оны Наадмаар 7 дугаар сарын 10-наас 19-нд нийт 10 хоног амарна

Ташрамд онцлоход, УИХ-аас энэ жилийн Наадмын өмнө холбогдох хуульд өөрчлөлт оруулж Нийтээр амардаг баярын өдөр нь долоо хоногийн ердийн амралтын Бямба, Ням гарагтай давхацвал хойш гүйлгэж ажлын өдөр нөхөж Нийтээр амарч байхаар шийдвэрлэсэн. Ирэх 2026 оны Үндэсний их баяр наадмын 7 дугаар сарын 11, 12-ны нийтээр амрах баярын өдрүүд нь ердийн амралтын Бямба, Ням гарагтай давхцах тул хуулийн дагуу хойш нь гүйлгэж 16-ны Пүрэв, 17-ны Баасан гарагт нөхөж амарна. Дараагийн хоёр өдөр нь залгаад долоо хоногийн амралтын Бямба, Ням гараг таарна. Иймээс ирэх 2026 оны зун Наадмаар 7 дугаар сарын 10-наас эхлэн 20-ны Даваа гараг хүртэл буюу 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19-нд бүтэн 10 хоног нийтээр амрах юм байна.