Мотоцикль нь зориулалтаасаа хамааран засмал, бартаат, уралдаант замын зэрэг олон төрөл байдаг. Манай Улсад хэрэглэгдэж байгаа мотоциклын 90 орчим хувь нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн тухай судалгаа бий.

 

Хөдөө орон нутагт хэрэглэж байгаа мотоциклийн дийлэнх нь засмал замд зориулагдсан, хайлшин обудтай байгаа нь энэ төрлийн зам тээврийн осол, хэрэг гарах гол шалтгаан нөхцөл болж байгаа аж. Учир нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклийн хайлшин обуд нь цохилтын хүчийг сарниулахгүйгээр шууд бутрах өндөр аюултай байдаг байна.

 

Гэтэл манай иргэд дээрх мотоциклийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, нас харгалзахгүй, даац хэтрүүлэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон улирал харгалзахгүйгээр, шороон замд унаж хэрэглэж байгаа нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлж байгааг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.