Нийслэлийн тээврийн газраас “Уран жолоодлого-2017” тэмцээн зохион байгууллаа

0
19

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын их багтаамжийн автобусны жолооч нарын дунд уран жолооодлогын тэмцээнийг энэ сарын 27-ны өдөр х дүүргийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа.

Тэмцээнд 7 аж ахуйн нэгжийн 21 жолооч оролцсоноос 1 дүгээр байрыг “Трансбус” ХХК, 2 дугаар байрыг “Дюц” ХХК, 3 дугаар байрыг “Эмсид” ХХК тус тус эзлэв. Мөн “Уран жолооч”-ийн өргөмжлөлөөр “Трансбус” ХХК-ийн жолооч Б.Батбаасанхүү, “Эрх зүйн хуулийн мэдлэгтэй жолооч”-оор “Аз Сервис” ХХК-ийн жолооч Я.Амгаабазар, “Иргэдэд ээлтэй аюулгүй автобус”-аар “Дюц” ХХК-ийн 16-006 гараашийн дугаартай их багтаамжийн автобус тус тус шалгарав гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.