Тэйлор Свифтийн тоглолтыг үзэхээр 5 сар майханд амьдарч, оочерлож байна

Тэйлор Свифтийн АНУ дахь аялан тоглолтууд өндөрлөж, одоо Өмнөд Америк руу зүглэж байна. Энэ тоглолтын асар их ашиг нь дуучин бүсгүйг тэрбумтнуудын эгнээнд оруулаад удаагүй байгаа билээ.
Өмнөд Америкийн аялан тоглолт нь Аргентины нийслэл Буэнос-Айресаас эхлэх юм. Бүр тодотговол хөлбөмбөгийн алдарт “Ривер Плейт” клубын стадион “Момументаль”-д энэ сарын 9-11-нд тоглолтоо хийх болно. “Момументаль” нь Дэлхийн хамгийн стадионуудын нэг юм.
Тэгвэл “Момументаль”-ийн ойролцоо дөрвөн майхан хүмүүс барьж, тэнд хэдэн арван залуус таван сарын турш амьдарч байгаа ажээ. Гол зорилго нь Тэйлор Свифтийн тоглолтын тасалбарыг авах. Авахдаа тайзанд хамгийн ойр суудлыг авахыг хүсч байгаа юм.
“Майханд цөөнгүй хүн амьдарч байна гэж дотоод цахим самбарт гарч байгаа. Дийлэнх нь залуу бүсгүйчүүд. Гэхдээ майханд 18 нас хүрээгүй хүүхдүүдийг бол хонуулахгүй байгаа” гэж PichFork-оос мэдээлжээ.
“Бид энэ майханд таван сар амьдарч байна. Аавдаа би худлаа л хэлээд байгаа. Стадионы ойролцоо амьдардаг найзындаа байгаа гэж хэлдэг” хэмээн нэрээ дээрх шалтгааны улмаас нууцлахыг хэлсэн бүсгүй ярьжээ. Тэгвэл өөр нэгэн бүсгүйг ээж нь майханд хэдэн сар болж буйг олж мэдээд “Коллежийн шалгалтаа гайгүй өгвөл үргэлжлүүлэн байж болно” гэж зөвшөөрсөн гэнэ.
“Бид бүгдээрээ өөр өөр амьдралтай. Гэхдээ заримдаа майхны хажуугаар хүмүүс өнгөрөхдөө муухай үгс хашхирдаг. Шөнийн 2 цагт “Хөөе, та нар одоо ажилдаа гарна биз дээ” гэх юмуу эсвэл үүрээр зөрөхдөө “Та нар ажилдаа яваач ээ. Юу ч хийдэггүй хүмүүс үү!” гэдэг” хэмээн майхны нэгэн бүсгүй өгүүлжээ.
Тэйлор Свифтийн аялан тоглолт энэ оны сүүлчээр өндөрлөх юм.
Р.Гэгээ