Энэтхэгт 1000 зорчигч амь нас, эрүүл мэндээрээ хохирсон галт тэрэгний осол гарлаа

0
143

 

Өчигдөр баасан гарагт /VI.02/ Энэтхэгийн зүүн хязгаарын Орисса мужид суудлын хоёр галт тэрэг мөргөлдөж ноцтой осол гарчээ. Баханага дахь төмөр замын буудлын ойролцоо гарсан уг ослын улмаас эхний байдлаар 200 зорчигч амь насаа алдаж, 800 хүн бэртэж гэмтсэн болохыг тогтоолоо гэсэн мэдээллийг тус мужийн захирагчийн албанаас цацлаа. Цаашид хохирогчдын тоо өсөх магадлалтай ажээ. 

Орисо мужийн захирагчийн албаны ажилтан Прадил Женагийн мэдэгдсэнээр, ослын газарт эмнэлгийн эмч, сувилагчийн бүрэн бүрэлдэхүүнтэй түргэн тусламжийн 50 машин үйлчилж байгаа ч шаардлагатай түвшинд хүрэлцэхгүй учраас нийтийн тээврийн автобусуудыг нэмж гарган нас барагсдын шарил болон гэмтэл бэртэл авсан зорчигчдыг эмнэлэг рүү зөөвөрлөж байгаа гэнэ. 

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди “Нөхцөл байдлыг хяналтдаа авсан. Бүхий л талын боломжит тусламжийг ослын хохирогчдод үзүүлж байна” гэж мэдэгдлээ.