Аваргуудын лигийн хөлбөмбөг. Хагас шигшээд Ман Сити, Реал М, Интер шалгарах магадлал 99,99 хувь

0
96

 

Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн хасагдах шатны шөвгийн найман багийн эхний тоглолтууд манайхаар лхагва, пүрэв гарагт  боллоо. Хариу тоглолтууд ирэх долоо хоногийн дундуур болох хуваарьтай. Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ялагчид тодорч шөвгийн дөрвийн хагас шигшээд шалгарна. Эхний тоглолтууд,

Манчестер Сити (Англи) – Бавари М (Герман) 3:0. гоолыг Родри, Бернард, Холанд

Реал М (Испани) – Челси (Англи) 2:0. гоолыг Бензема, Асенсио

Милан (Итал) – Наполи (Итал) 1:0. гоолыг Беннасер

Бенфика (Португал) – Интер (Итал) 0:2. гоолыг Баррела, Лукаку нар хийлээ.

Хөлбөмбөгийн шинжээчид Ман Сити, Реал М, Интер гэсэн гурван баг хагас шигшээд шалгарах болзлоо урьдчилан биелүүллээ гэсэн дүгнэлт хийж байна. Эдгээр багийн шөвгийн дөрөвт шалгарах магадлал ийнхүү 99,99 хувьтай байгаа бол Италын Милан, Наполи багуудынх хариу тогтолтоор шийдвэрлэгдэхээр болж ялагчаар тодрох магадлал нь тэнцүү 50:50 хувьтайгаар ирэх долоо хоногийг  хүлээх болов.

Ташрамд хэлэхэд, хожил байгуулсан багууд хаалгандаа гоол алдаагүйгээрээ онцлог байв. Хагас шигшээд Реал М-Челси хоёрын хожсон нь Манчестер Сити-Бавари М хоёрын ялагчтай, Интер-Бенфика хоёрын хожсон нь Милан-Наполи хоёрын ялагчтай тоглох оноолт урьдчилан гарсан. Шөвгийн наймын эхний тоглолтуудын үр дүнгээс харахад Италын хоёр баг хагас шигшээд таарч хожсон нь финалд шалгарах нь тодорхой байна.