Турк улсад үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын томилолтын зардлыг гурав дахин нэмэгдүүлж олгохоор болжээ

Бүгд Найрамдах Турк улсад эрэн хайх, аврах ажиллагаанд анх удаа оролцсон Онцгой байдлын ерөнхий газрын Эрэн хайх, аврах баг, Батлан хамгаалах яамны Эмнэлгийн бүлэгт Засгийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ” олгосныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр гардууллаа.
Манай улсын эрэн хайх, аврах баг дэлхийн 70 гаруй улс орны аврагчидтай хамтран ажилласан юм.
Л.Оюун-Эрдэнэ “Турк Улсад учирсан газар хөдлөлтийн гамшгийг даван туулах олон улсын хамтын үйлсэд оролцож, өндөр хариуцлагатай үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлж, мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж чадлаа.
Үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад гамшгийн голомтын бүсэд ажилласан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгоно. Мөн гамшгийн бүсэд ажилласан онцгой албаны эрэлч ноход Марта, Балу хоёрт дараа дараагийн үүргээ гүйцэтгэхэд нь зориулж аврах хантааз бэлэглэнэ. Дэлхийн хамгийн сайн хантаазыг сонгож өгөөрэй” гэв.
Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр