Аваргуудын лиг. Супер компьютерийнхоор Ман Ситигийн түрүүлэх магадлал хамгийн их 28 хувь

0
195

 

Европын Аваргуудын лигийн, 2022-2023 оны хөлбөмбөгийн улирлын шөвгийн наймд шалгарсан багуудын хасагдах дараагийн шатанд тоглох оноолт гарлаа. Дөрөвт үлдэхийн төлөө:

Реал М (Испани) – Челси (Англи)

Манчестер Сити (Англи) – Бавари М (Герман)

Интер (Итал) – Бенфика (Португал)

Милан (Итал) – Наполи (Итал) баг.

Хагас шигшээд Реал М-Челси хоёрын хожсон нь Манчестер Сити-Бавари М хоёрын ялагчтай, Интер-Бенфика хоёрын хожсон нь Милан-Наполи хоёрын ялагчтай финалд үлдэхийн төлөө тоглоно.

Европын хөлбөмбөгийн холбоо УЕФА-гаас клубүүдийн төвшинд хамгийн шилдэг багийг шалгаруулдаг тус тэмцээн нь 1955 оноос эхлэлтэй. Багийн спортын түүхэнд Европ тивийн клубүүдийн цом булаалдах анхны тэмцээн гэж бичигддэг одоогийн Аваргуудын лигийг үүсгэн санаачлагч нь Францын спортын өдөр тутмын L’Équipe сонины сэтгүүлч Габриэль Ханот гэдэг эрхэм юм.

Жил бүрийн намар эхэлж дараа оны хавар өндөрлөдөг тус тэмцээн энэ удаад 68 дахь нь гэж тоологдож байна. Шөвгийн наймд шалгарсан багуудаас өнгөрсөн хугацаанд Аваргын лигийн тэмцээнд түрүүлж Цомыг, 

Реал М – 14 удаа. 1956-1960, 1966, 1998, 2000, 2002, 2014, 2016-2018, ноднин 2022 онд

Милан – 7 удаа. 1963, 1969, 1989, 1990, 1994, 2003, 2007 онд

Бавари М – 6 удаа. 1974-1976, 2001, 2003, 2020 онд

Интер – 3 удаа. 1964, 1965, 2010 онд

Бенфика – 2 удаа. 1961, 1962 онд

Челси – 2 удаа. 2012, уржнан 2021 онд, тус тус өргөжээ.

  Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтууд 4 дүгээр сарын 11, 12-нд, хариу тоглолтууд 4 дүгээр сарын 18, 19-нд болно. Хагас шигшээгийн эхний тоглолтууд 5 дугаар сарын 9, 10-нд, хариу тоглолтууд тавдугаар сарын 16, 17-нд болно.

Аваргын алтан медаль, Цомын төлөөх финалын тоглолт 6 дугаар сарын 10-нд 

Туркийн нийслэл Истанбул хотын Ататуркийн нэрэмжит Олимпын цэнгэлдэх хүрээлэнд болно. Түрүүлсэн баг ирэх улиралд Аваргуудын лигийн 32 багтай хэсгийн шатанд оролцох болон 2023 оны УЕФА-гийн супер цом, 2023 оны Клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авдаг. 

Супер компьютерт суурилсан хөлбөмбөгийн таамаглалаар алдартай FiveThirtyEight аналитик сайт Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарсан багуудын  түрүүлж Цом өргөх магадлалыг тооцоолжээ. Түрүүлэх магадлал нь Манчестер Сити -28, Бавари М  -18, Наполи -17, Реал М -13, Бенфика -10, Интер -6, Челси -5, Милан -3 хувь гэж үзжээ.