Тайландад алдагдсан Цацрагт идэвхт цилиндрийг Эртний эдлэлийн дэлгүүрт хайж байна

Тайланд улсын Прачинбүр мужийн Нүүрсний цахилгаан станцаас цацраг идэвхт бодис агуулсан ган цилиндр алга болсон тухай Nationalthailand.com мэдээллээ
Тус мужийн захирагч Нарон Накорнжинда ярьснаар, цезийн цацраг идэвхт изотоп агуулсан уг цилиндр өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд алга болсон тухай мэдээллийг гуравдугаар сарын 10-нд хүлээн авсан байна. Тэрбээр, орон нутгийн иргэдээс хүмүүсийн эрүүл мэндэд маш аюултай ган цилиндрийг нэн яаралтай олоход туслалцаа хүсч, олоход туслалцаа үзүүлсэн хүнд 50 мянган батын /тайландын мөнгө/ урамшуулал амлажээ.
Прачинбури мужийн тагнуулын ерөнхий газрын ажилтнууд, цацраг идэвхт изотиптой цилиндрийг Нүүрсний уурхайн ТУЗ-ийн гишүүдээс хэн нэгэн нь хулгайлж Эртний эдлэлийн дэлгүүрт зарсан байж болзошгүй гэсэн эхний сэжиг таамаг гаргасан байна. Иймээс мужийн захирагчийн албанаас тус муж дахь Эртний эдлэлийн бүх дэлгүүрт нэгжлэг хийх үүргийг цагдаагийн газарт үүрэг болгожээ.