Аваргуудын лигийн хөлбөмбөг. 1/4 болон хагас шигшээгийн оноолтыг III.17-нд гаргана

Хөлбөмбөгийн нэр хүндтэй олон улсын тэмцээнүүдийн нэг Европын клубүүдийн шилдэг баг шалгаруулах Аваргуудын лигийн хасагдах шатны шөвгийн 16 багийн тоглолтууд ард үлдэв. Өөрөөр хэлбэл шөвгийн 8-д шалгарсан багуудын нэр тодорлоо.
Манайхаар пүрэв гаргийн өглөө сүүлчийн хоёр баг Испанийн эзэн хааны хэмээх Реал М, домогт хөлбөмбөгчин Марадоногоор нэрлэгдсэн цэнгэлдэх хүрээлэнтэй Италын Наполи шөвгийн 8-д шалгарлаа. Реал М баг Английн Ливерпүүлийг хариу тоглолтод 1:0-ээр (эхний 5:2), Наполи баг Германы Айнтрахт Франкфуртыг хариу тоглолтод 3:0-ээр (эхний 2:0) хожиж ялагчаар тодорсон. Шөвгийн 8-д шалгарсан багуудыг танилцуулъя:
__Английн Челси, Ман Сити
__Испанийн Реал М
__Германы Бавари М
__Италын Милан, Интер, Наполи
__Португалын Бенфика баг.
Тэмцээний дараагийн хасагдах 1/4 шат болон хагас шигшээгийн оноолтыг 3 дугаар сарын 17-ны баасан гаргийн орой Швейцарын Ньюн хотноо УЕФА-гийн төв байранд сугалаа татах хэлбэрээр гаргана.
Шөвгийн 4-т үлдэхийн төлөөх хасагдах шатны шөвгийн найман багийн эхний тоглолтууд 4 дүгээр сарын 11, 12-нд, хариу тоглолтууд долоо хоногийн дараа 4 дүгээр сарын 18, 19-нд болно.
Хагас шигшээгийн (шөвгийн дөрвөн баг) эхний тоглолтууд 5 дугаар сарын 9, 10-нд, хариу тоглолтууд долоо хоногийн дараа 5 дугаар сарын 16, 17-нд болно.
Аваргуудын лигийн аваргын Цомын төлөөх финалын тоглолт 6 дугаар сарын 10-нд Туркийн нийслэл Истанбул хотын төв цэнгэлдэхэд болно.