Украинд, бяцхан жүдоч хөвгүүн “Путинийг” шидэж буй ханын зурагтай марк гарчээ

0
109

Украины үндэсний шуудангийн агентлаг Укрпошта, өнгөрсөн 2022 оны хоёрдугаар сарын 24-нд Оросууд халдан довтолж дайн эхлүүлснээс хойш бүтэн жил болсныг тохиолдуулан Английн ханын зураач Бансикигийн бүтээл бүхий маркийг өнгөрсөн долоо хоногт гаргажээ.

Зураач Бансикийн, дайны үед эвдэрсэн Киев, Ирпиен, Бородзианка, Хостомл хотын барилгын хананд зурсан долоон зургийн нэг нь энэ марк дахь бүтээл юм. Тэрбээр Киев мужийн Бородзианка хотын сүйрсэн нэг байшингийн хананд жүдогийн өмсгөлтэй бяцхан хөвгүүн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй төстэй, өөрөөс нь хамаагүй том өрсөлдөгчөө газар шидэж буйг дүрсэлжээ.

Ташрамд онцлоход, В.Путин Ерөнхийлөгч нь залуудаа жүдо бөхөөр хичээллэж байсан бөгөөд дайн эхлүүлэхээс өмнөх хугацаанд Олон улсын /дэлхийн/ жүдо бөхийн холбооны Хүндэт ерөнхийлөгч, Элчин сайд гэсэн өргөмжлөлтэй байв. ОУОХ “энхтайван ялалтаас илүү үнэтэй” гэсэн уриагаа иш татан В.Путиний дээр дурдсан өргөмжлөлийн албан тушаалыг хүчингүй болгож, улмаар түүнийг шагнасан Алдрын одон медалиа хураан авсан.