ОХУ-д II.23 нь Цэргийн баярын өдөр, харин II.24 нь Украинтай дайн эхлүүлсэн хар өдөр

Манай хойд хөршид жил бүриийн хоёрдугаар сарын 23-ныг цэргийн баярын буюу Эх орноо хамгаалагчдын өдөр гэж ёслон тэмдэглэдэг уламжлалтай.
Цэргийн баярыг анх 101 жилийн тэртээ 1922 оноос “Улаан армийн өдөр”, хожмоо 1946 оноос “Зөвлөлтийн Армийн өдөр”, харин 1992 онд Зөвлөлт Холбоот Улс задран унаснаас хойш ОХУ-д “Эх орноо хамгаалагчдын өдөр” нэртэйгээр тэмдэглэж ирлээ.
Харамсалтай нь, оросууд өнгөрсөн 2022 онд Цэргийн баярын 100 жилийн ойг тэмдэглэсний маргааш өдөр нь туурга тусгаар Украин руу цэргийн ажиллагаа нэрийн дор дайн эхлүүлсэн. Эцэст нь хоёрдугаар сарын 24 нь Оросын төдийгүй Дэлхийн цэргийн түүхэнд хар өдөр болон бичигдсэн.