Хятадын бөмбөлгийг устгасан Америкчууд Өмнөд Америкт бас нэг явна гэж мэдэгдэв

Америкчууд өнгөрсөн долоо хоногт тус улсын нутаг дэвсгэрт, тэнгэрт 18 мянган км дээр явсан Хятадын Агаарын бөмбөлгийг сөнөөгч онгоцноос пуужин харваж устгасан.
Америкийн тал, уг бөмбөлөг нь Монтана мужийн Биллингс дэх цөмийн зэвсгийн бааз дээгүүр ниссэн нь тагнуулын зориулалттай гэх үндэслэл болж байна хэмээн үйлдлээ зөвтгөж байна. Харин Хятадын тал Агаарын бөмбөлөг нь цаг уурын зориулалтай энгийн төрөл болохыг удаа дараа тайлбар хийсэн ч Америкчууд буудаж унагасанд дургүйцэж байгаагаа илэрхийлсэн. Бээжингийн эрх баригчид “Хятад улс мөн ижил төстэй нөхцөл байдалд АНУ шиг ажиллах болно” гэдгээ мэдэгдлээ.
Америкийн Батлах хамгаалах яамны Хэвлэлийн төлөөлөгч, бригадын генерал Патрик Райдер орон нутгийн цагаар баасан, манайхаар бямба гаргийн орой мэдээлэл хийж, Хятадын өөр нэг Агаарын бөмбөлөг Өмнөд Америк тивийн агаар мандалд аялж байна. Бид хяналтдаа авсан гэж онцоллоо. Гэхдээ ямар улсын нутаг дэвсгэрийг дайран өнгөрч байгааг хэлэхээс татгалзжээ.