Домогт гитарчин Жефф Бек 78 насандаа таалал төгсөв

Дэлхийн хамгийн алдартай гитарчдын нэг Жефф Бек мягмар гарагт /I.10/ менингитээр 78 насандаа нас баржээ. “Rolling Stone” сэтгүүлээс 2011 онд бүх цаг үеийн шилдэг 100 гитарчныг шалгаруулахад тэрбээр жагсаалтын тавдугаар байрт орж байв. Жефф Бек найман удаа хөгжмийн Грэммийн шагнал хүртэж, Рок-н Роллын алдрын танхимд хоёр удаа, 1992 онд “Yardbirds” хамтлагтай, 2009 онд бие даасан уран бүтээлчийн хувьд шалгарсан.
1960-аад оны сүүлчээс Клэптон, Жимми Пэйж, Жими Хендрикс зэрэг рок гитарчдын бүлэгт багтсан Жефф Бек нь дэлхийн топ уран бүтээлч Эрик Клэптон, Род Стюарт, Тина Тернер, Мик Жаггер, Жон Бон Жови, Рожер Уотерс, Стиви Уандер, ZZ Топтой хамтран ажиллаж байлаа.