Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах санал гаргаагүй

0
93

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах санал гаргаж үүнийг МАН-ын Удирдах Зөвлөл хэлэлцэж байгаа гэх мэдээлэл гарсан.  Тэгвэл уг асуудлаар  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өглөө. Тэрбээр “Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах санал гаргаагүй.  Сүүлийн үед  биднийг муудалцсан гэх яриа гарч байна. Тийм зүйл байхгүй.  ҮАБЗ-ийн гурван хүн Монгол Улсын хөгжлийг нэг цонхоор харж байна.  Тэгж харж чадаж байгаа учраас наймхан сарын хугацаанд төмөр зам барилаа.  Өөр олон асуудалд санал нэгдэж байгаа.  Сандраад байгаа зарим нөхдөд хандаж хэлэхэд ийм мэдээнээс болоод бид хэд муудалцаад сүртэй юм болчихгүй. Одооноос үл бүтэх зүйл хийхээ болих хэрэгтэй. ҮАБЗ өчигдөр хуралдсан. Хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн саналаа УИХ-ын даргатай солилцсон. Төрийн тэргүүний хувьд улс төрийн намуудын асуудал, хоёрдугаарт, Засгийн газар өөрсдөө шийдэх ёстой асуудал. Нийгмээ сайн тооцох ёстой. Шаардлагатай байвал тогтолцооны реформыг хийх тохиолдолд ард түмэн дэмжвэл би дэмжинэ гэдгийг Ерөнхийлөгч хэлсэн” гэлээ.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр