О.Цогтгэрэл: МАН-ын гишүүнээс 30-40 нь нүүрсний хулгайтай их, бага хэмжээгээр холбоотой

0
89

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Иргэд бухимдалтай байна. Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг ил болгооч. УИХ-ын танхимд МАН-ынхан эрх барьж байхдаа би хулгайч, чи хулгайч гэж дуудалцаж байсан. Энэ мэдээллүүд хаана байна вэ? Тавантолгойн захирлыг томилсон цаад хүнийх нь талаар бас ярьдаг. Энэ мэдээлэл яагаад ил болохгүй байна вэ?

Тавантолгой компанид хэлтсийн даргаар ажиллаж байсан хүн Казахстан улсад орон сууцны хороолол барьж байгаа гэсэн мэдээлэл байна. Бусад зүйлээр асуудлыг аргацаадаг арга барил явахгүй.

Эрх баригч намын 62 гишүүнээс 30-40 нь нүүрсний хулгайтай их, бага хэмжээгээр холбоотой гэсэн мэдээлэл бий. Ийм учраас тэд тухайн асуудлыг ил гаргаж чадахгүй байгаа. Энэхүү асуудалтай холбоотой этгээдүүдийг урд хөршид баривчилсан, шийтгэсэн, магадгүй заримыг нь цаазаар авсан гэсэн мэдээлэл гарч байна.

Монголын төрийн 76 гишүүний 50 хувийнх нь хулгай хийж, худал хэлсэн мэдээлэл гадаад улсын тусгай албадад байна. Бид бусдын захиа даалгавраар барьцаанд орж хөдлөх эгзэгтэй нөхцөл байдал үүссэн юм биш биз” гэлээ.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр