ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргаар хурандаа Ж.Өсөхбаяр томилогдлоо

0
118

Тэрбээр Зэвсэгт хүчний 256 дугаар ангид салааны захирагчаас батальоны захирагчийн орлогч, штабын даргаар томилогдон ажиллаж, Зэвсэгт хүчний 327 болон 167 дугаар ангийн захирагч, Зэвсэгт хүчний Хяналт шинжилгээ-үнэлгээний газрын даргаар ажилласан тул энэхүү өндөр хариуцлагатай албан тушаалын бүхий л шаардлага, шалгуурыг бүрэн хангаж байна. Мөн Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга салаа шалгаруулах болон оны мэргэжлийн аварга офицер шалгаруулах тэмцээнээс олон удаа медаль хүртсэн тэргүүний офицер юм. Хурандаа Ж.Өсөхбаяр 2008 онд “Иракийн эрх чөлөө” ажиллагааны 10 дугаар ээлжийн цэргийн багийн сургалтын офицероор, мөн ИБНАУ-д явагдсан “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 6 дугаар ээлжийн цэргийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн шилдэг офицер аж.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр