УЦУОШГ: 36 цагийн турш үргэлжилсэн цас орохгүй

0
88

Олон нийтийн сүлжээгээр 36 цагийн турш үргэлжилсэн цас орох талаар мэдээлэл тархсан. Тэгвэл үүнд УЦУОШГ-аас тайлбар мэдээлэл өгчээ.

Тодруулбал, “Олон нийтийн сүлжээгээр явж буй /36 цаг цас орно/ гэсэн мэдээнд тайлбар хийх нь: Улаанбаатар хот орчмоор 11 сарын 27-нд цас орж, 28-нд агаарын температур эрс хүйтэрч, хүйтнээсээ цас хялмаалж, ялимгүй цас орно. Үргэлжилсэн их хэмжээний цас орохгүй” гэжээ.

Эх сурвалж:www.aguulga.mn, М.Өнөр