Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

0
74

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Айлчлалын үеэр  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Мөн “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл” гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр