Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон гардуулав

0
96

Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тив, дэлхийн тэмцээнд онцгой амжилт гаргаж, эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн тамирчид, багш, дасгалжуулагч, бүжгийн спортын хамтлагийг төрийн дээд цол, одонгоор шагнав.

ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:

  • Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатар;
  • Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Бат-Очирын Болортуяа;
  • Буудлагын спортын үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Цогбадрахын Мөнхзул;
  • Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Мөнхтөрийн Лхагвагэрэл;
  • Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Долгоржавын Отгонжаргал;
  • Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Баатаржавын Шоовдор;
  • Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Ганбатын Болор-Эрдэнэ;
  • Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Хүрэлбаатарын Энхтуяа;

ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР:

  • Тив, дэлхийн тэмцээнд онцгой амжилт гарган, эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн “Мүүн дэйнс” хамтлагийг үүсгэн байгуулагч, Бүжгийн спортын улсын шүүгч, олон улсын хэмжээний мастер Очирхүүгийн Саранхүү;

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

  • “Мүүн дэйнс” хамтлагийн багш, дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Оюунцэцэгийн Оюунбат;
  • Бүжгийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, багийн спортын түүхэн амжилт тогтоон, нийгэмд эерэг үлгэр дуурайл, хандлага түгээж, хүүхэд, залуучуудыг биеийн тамир, спортоор хичээллэх, эрүүл, чийрэг амьдралын хэв маягт уриалан, бүжгийн спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан “Сарны бүжиг клуб”-ын дэргэдэх “Мүүн дэйнс” хамтлагийг Алтан гадас одонгоор шагналаа.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр