Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах асуудлыг энэ долоо хоногт шийднэ

УИХ дах МАН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ипотекийн зээлийн эргэн төлөлтийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг УИХ хэлэлцэж байна. УИХ дээр 2023 оны долоодугаар сарын 01-н хүртэл ипотекийн зээлийг хуучнаар нь явуулах талаар яригдаж байгаа. Үүнийг энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэнэ. Хэлэлцэж байгаа төсөл дээр хагас жил хүртэл одоогийн байгаа байдлаар нь үргэлжлүүлэхээр сунгаж байгаа” гэлээ.
Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр