Аваргуудын лиг Европын цэнгэлдэхэд, түүнчлэн сонирхогчдын телевизийн дэлгэц дээр иргэн ирлээ

0
168

 

/Манайхаар 10 дугаар сарын 4-ний мягмар гаргаас лхагвад, 5-ны лхагва гаргаас пүрэвт шилжих шөнө тус бүр III тойргийн 8 тоглолттой/

 

Европын хөлбөмбөгийн хамгийн шилдэг багийг шалгаруулдаг Аваргуудын лигийн Хэсгийн шатны III тойргийн тоглолтууд манайхаар мягмар, лхагва гаргийн шөнө болно. Хасагдах плей-оффын шатны шөвгийн 16-д шалгарахын төлөө 32 баг найман хэсэгт хуваагдаж өрсөлдөж байна. Найман хэсэг тус бүрт багууд зургаан тойрог тоглож дүн нь гарна. Хэсэг бүрийн эхний хоёр байрын баг плей-оффод шалгарна. Урьд өмнөх жилүүдэд Хэсгийн шат 12 дугаар сарын дундуур өндөрлөдөг байсан бол энэ удаад 11 дүгээр сарын 2 гэхэд дуусна.

Хөлбөмбөгийн XXII ДАШТ нь 2022 оны XI.20-XII.18-нд халуун дулаан Арабын Катарт, тус улсын хамгийн хүйтэн улирал энэ өвөл болох хуваарьтай. Европын хөлбөмбөгийн холбоо УЕФА-гаас Европын лигт тоглож байгаа шилдэг хөлбөмбөгчдөд улсынхаа шигшээ багийн бүрэлдэхүүнд орж ДАШТ-д тоглох боломж олгохын тулд Аваргуудын лигийн Хэсгийн шатыг урьдынхаас таван долоо хоногоор урагшлуулж дуусгахаар ийнхүү товлосон байна.

Манайхаар 10 дугаар сарын 4-ний мягмар гаргаас лхагва гарагт шилжих шөнө дөрвөн хэсгийн III тойргийн 8 тоглолттой.

A хэсэг: 3 оноотой Аякс- Наполи 6 оноотой, 3 оноотой Ливерпүүл- Рейнжерс оноогүй.

B хэсэг: 6 оноотой Брюгге- Атлетико М 3 оноотой, Оноогүй Порту- Байер Л 3 оноотой.

C хэсэг: 6 оноотой Бавари М- Виктори П оноогүй, 3 оноотой Интер- Барселона 3 оноотой.

D хэсэг: Оноогүй Марсель- Спортинг 6 оноотой, 3 оноотой Франкфурт- Тоттенхэм 3 оноотой.

Манайхаар 10 дугаар сарын 5-ны лхагва гаргаас пүрэв гарагт шилжих шөнө бусад дөрвөн хэсгийн III тойргийн 8 тоглолт болно.

E хэсэг: 2 оноотой Зальцбург- Динамо З 3 оноотой, 1 оноотой Челси- Милан 4 оноотой.

F хэсэг: Оноогүй Лейпциг- Селтик 1 оноотой, 6 оноотой Реал М- Шахтер 4 оноотой.

G хэсэг: 1 оноотой Севилья- Борусси Д 3 оноотой, 6 оноотой Ман Сити- Копенгаген 1 оноотой,

H хэсэг: Оноогүй Ювентус- Маккаби Х оноогүй, 6 оноотой Бенфик- ПСЖ 6 оноотой.

Хэсгийн шатны үлдсэн гурван тойргийн тоглолтын хуваарийг хөлбөмбөг сонирхогчдод танилцуулъя:

__ IV тойрог. Аравдугаар сарын 11, 12

__V тойрог. Аравдугаар сарын 25, 26

__VI тойрог. Арваннэгдүгээр сарын 1, 2-нд тус тус болно.