Оросыг шүүмжилсэн тул Лавров НҮБ-ын хурлыг орхижээ

0
27

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен бусад дипломатчдад “Бидний бий болгосон олон улсын дэг журам нүдний өмнө нуран унаж байна” хэмээн хэлэх үед ОХУ-ын Гадаад хэргийн сайд танхимд байгаагүй аж.

Тэрбээр пүрэв гаригт болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд түвшний уулзалтын үеэр “Ерөнхийлөгч Путин үүнээс зугтахыг бид зөвшөөрч болохгүй – зөвшөөрөхгүй” хэмээсэн байна. Тус уулзалт Москвагийн зүгээс хэдэн зуун мянган цэргийг дайчлах тушаал, Украины Орост эзлэгдсэн хэсгүүдэд “хуурамч санал асуулга” явуулах зэрэг хурцадмал үйл ажиллагаа явуулж байсан долоо хоногт болсон юм.

Блинкен хэлэхдээ “Ерөнхийлөгч Путин НҮБ-ын уулзалт болж, дэлхийн улс орны төлөөллүүд цугларсан энэ үеийг сонгосон нь гал дээр тос нэмж, НҮБ-ын дүрэм, Ерөнхий Ассамблей, Аюулгүйн зөвлөлийг үл тоомсорлож буйг харуулж байна” гэжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров төлөөллөө танхимд үлдээн, өөрөө эзгүй байсан бөгөөд олон улсын нийтээр Оросыг буруушааж буйг эсэргүүцэж байсан юм. Албаны зарим хүмүүс түүнийг буруутгал сонсохыг хүсээгүй тул өрөөнөөс гарсан хэмээн таамаглаж байна.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр