С.Бямбацогт:  Энэ жилдээ багтан Дарханы замын хоёр эгнээг нээнэ

0
25

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Дарханы замын ажлын явцын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсоноос хойш 20 гаруй хонож байна. Энэ хугацаанд  204 км замаас 160 км орчим нь хатуу хучилттай болж байна.Бид аравдугаар сарын 20-ныг үлдсэн 40 орчим км замын хатуу хучилттай болгоно. Хоёр урсгалтай дөрвөн эгнээ замын нэг урсгал, хоёр эгнээг нээж, шороон замаар явахгүй байх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.  Дарханы зам дээр цементтэй холбоотой бэрхшээл нэлээд үүссэн. Цементийн хомсдол, үнийн өсөлт гэхчлэн. Үүний шалтгаан нь Хөтөлийн цемент шохойн үйлдвэр наймдугаар сарын 15-наас хойш зогссон учир Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд цемент нийлүүлэлт зогссон. Тиймээс бид дотоодын томоохон компаниудаас дэмжиж ажиллахыг хүссэн. Өдөрт 1000 орчим тонн цемент аваад байхад энэ жилдээ багтаан нэг урсгал, хоёр эгнээг нээх боломжтой гэж үзэж байгаа” гэв

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр