НҮБ-ын чуулганд Ерөнхийлөгч юу хэлэв?

0
24

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд байр сууриа илэрхийллээ. Түүний хэлсэн үгнээс гол агуулгуудыг хүргэж байна.

– Цэрэг арми, зэвсэглэлд зарцуулж буй энэ их төсөв, хөрөнгийг нэн буурай болон хөгжиж буй улс орнуудад зориулсан бол хэчнээн сая хүүхдийн ирээдүй гэрэлтэж, хэчнээн сая хүн ядуурлаас гарч, хэчнээн сая хүн өлсгөлөн, өвчин зовлонгоос ангижирч, хэчнээн сая хүн хоол хүнстэй, эрдэм боловсролтой, ажлын байртай, орох оронтой болох байсан бол?

-Өнөө цагийн хүндрэлтэй үед аливаа үл ойлголцол, зөрчил мөргөлдөөн, дайн тулааныг энх тайванч хандлага, энхийн яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх ёстой.

-Монгол Улс цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, бүрэн устгах, цөмийн зэвсэггүй бүс нутгийг бий болгох явдал хамгийн зөв, үр дүнтэй арга зам гэж үздэг.

-Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцдог эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын бага хурлыг таван жил тутамд эх орондоо зохион байгуулах санаачилгыг гаргасан.

-Зүүн хойд Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах нэгдсэн платформыг Монгол Улсад байгуулах санаачилгыг 2018 онд манай улс анх дэвшүүлсэн.

-Улаанбаатар хотын нисэх онгоцны буудлыг түшиглэн, Зүүн хойд Азийн хүмүүнлэгийн тусламжийн төв, агуулах байгуулах санаачилгыг дэвшүүллээ.

-Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлд Монгол Улс бодит хувь нэмрээ оруулж, улс орнуудтай идэвхтэй хамтран ажиллах байр суурьтай байна.

-Монгол Улс 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгох тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачилж, 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдөр батлуулаад байна.

-Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо хүлээн авч, зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгааг дуулгав.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр