Хөлбөмбөг. “Барселона”хожигдсон тул Италын телевизийн “секс бэлгэ тэмдэг” Тайчих урлаг үзүүлэх шаардлагагүй болов

0
33

Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн 68 дахь удаагийн тэмцээний Хэсгийн шатны II тойргийн тоглолтууд энэ долоо хоногийн лхагва, пүрэв гарагт болж байна. Манайхаар лхагва гаргийн үүрээр 4 хэсгийн 7 тоглолт боллоо. Үүнд:

__A хэсэг:  Ливерпүүл (Англи) – Аякс (Нидерланд) 2:1

__B хэсэг: Байер Л (Герман) – Атлетико М (Испани) – 2:0

Порта (Португал) – Брюгге (Бельги) 0:4

__C хэсэг: Бавари М (Герман) – Барселона (Испани) 2:0

Виктори П (Чех) – Интер (Итал) 0:2

__D хэсэг: Спортинг (Португал) – Тоттенхэм (Англи) 2:0

Марсель (Франц) – Франкфурт (Герман) 0:1.

Хэсгийн шатанд багууд нийт зургаан  тойрог тоглох ёстой. Гарааны эхний хоёр тойргийн тоглолтоос ямар баг хэсгээс гарч хасагдах шат плей-оффод шалгарах вэ гэдгийг урьдчилан хэлэхэд эртдэнэ. “Бөмбөг бөөрөнхий”, үлдсэн дөрвөн тойрогт үр дүн хаашаа ч эргэж болно. Харин хөлбөмбөгийн нэр алдартай шинжээчдийн таавраар C хэсгээс плей-оффод гарцаагүй шалгарна гэж тооцогдож буй Испани, Германы топ хоёр Барселона, Бавари М багийн тоглолт олны анхаарлын  төвд байна. Аль баг нь хэсгийн нэгдүгээр байр, аль нь хоёрдугаар байр эзлэх вэ гэдэг нь талбайдаа болон хариу гэсэн хоорондын хоёр тоглолтоос шууд хамаарна. II тойрогт Бавари М баг талбайдаа Мюнхен хотынхоо “Альянц Арена” цэнгэлдэхэд Барселонаг хүлээн авч тоглохын өмнө Италын спортын телевизийн секс бэлгэ тэмдэг гэгддэг нэвтрүүлэгч бүсгүй Дилетта Леотта тоглолтын үр дүнтэй холбогдуулан ам гарчээ. Тэрбээр, хэрвээ Барселона баг Бавари М-ийг талбайд нь 3 болон түүнээс олон гоолын зөрүүтэй хожвол Испанид очиж Барселона багийн 100 мянган үзэгчийн суудалтай “Камп Ноу” цэнгэлдэхэд тайчих урлаг үзүүлнэ гэж амлажээ.

Гэтэл Бавари М баг өрсөлдөгчөө Эрнандес /50 минутад/, Сане 54 минутад/ нарын гоолоор 2:0-ээр хожиж хаалгаа хуурай манаснаар Дилетта Леотта нь Барселона багийн цэнгэлдэхэд тайчих урлаг үзүүлэх шаардлагагүй боллоо. Сайх нэвтрүүлэгч бүсгүйг анхлан 2016 онд Италын хөлбөмбөгийн АШТ Сери А, Сери В лигийн тоглолтын талаар сурвалжлага хийж байхад нь үл таних хүмүүс интернэтэд нүцгэн зургуудыг байршуулснаар тэрбээр спортын телевизийн секс бэлгэ тэмдэг гэж алдаршжээ. Ташрамд онцлоход, Германы Мюнхен хотын хөлбөмбөгийн домогт баг Бавари М нь Аваргуудын лигийн Цомыг зургаан удаа хүртсэн, улсынхаа АШТ Бундеслигт сүүлийн 10 жил дараалан түрүүлээд байна. Испанийн алдар цуутай Барселона баг урьд нь Аваргуудын лигт таван удаа түрүүлсэн, Испанийн АШТ Ла Лига лигийн аваргаар нийт 26 удаа тодорсон, өнгөрсөн жилийн дэд аварга юм.

Аваргуудын лигийн II тойргийн үлдсэн 9 тоглолт манайхаар лхагва гаргаас пүрэвт шилжих үүрээр болно.

__A хэсэг: Рейнджерс (Шотланд) – Наполи (Итал)

__E хэсэг: Милан (Итал)- Динамо З (Хорват), Челси (Англи)- Зальцбург (Австри)

__F хэсэг: Шахтер (Украин)- Селтик (Шотланд), Реал М (Испани)- Лейпциг (Герман)

__G хэсэг: Манчестер Сити (Англи)- Борусси Д (Герман), Копенгаген (Дани)- Севилья (Испани)

__H хэсэг: Ювентус (Итал)- Бенфика (Португал), Маккаби Х (Израил)- ПСЖ (Франц).

Европын болон бусад тивийн улсуудын хөлбөмбөгийн шигшээ багуудын нөхөрсөг тоглолтууд энэ 9 дүгээр сарын сүүлчийн хагаст олноор зохион байгуулагдах тул Аваргуудын лиг гурван долоо хоног завсарлана. Хэсгийн шатны III тойргийн тоглолтууд ирэх 10 дугаар сарын 4, 5-нд болно.