Мөнгөн тэмдэгт. Манайд Монголбанкны ерөнхийлөгчийн Нэр, Англид хааны Хөрөг солигддог

0
39

Монгол Улсын төв банк Монголбанкны ерөнхийлөгч шинээр сонгогдоход манай үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг дээрх ерөнхийлөгчийн нэр солигддог. Харин Англи шинэ хаантай болоход үндэснийх нь мөнгөн тэмдэгт фунт стерлинг дээрх хааны хөрөг зураг солигддог уламжлалтай.

Хатан хаан II Елизабета тэнгэрт дэвшсэн тул түүний угсаа залгамжлагч ууган хүү нь  III Чарльз хаан нэртэйгээр өнгөрсөн бямба гарагт /IX.10/ хаан ширээнд өргөмжлөгдлөө. Английн төрт ёсны уламжлалын дагуу, II Елизабетийг хаан ширээнд суусан 70 жилийн хугацаанд мөнгөн дэвсгэрт тавигдаж байсан түүний хөрөг зурагтай фунт стерлингийн  29 их наяад мөнгөн зоос, 29 их наяад тооны цаасан дэвсгэрт өнөөдөр гүйлгээнд эргэлдэж байна. Эдгээрийг бүгдийг нь нэг дор солих боломжгүй нь мэдээж.

Английн төв банкны мэдэгдлээс харахад, есдүгээр сарын 19-нд Хатан хаан II Элизабетийг албан ёсоор үдэж, оршуулах хүндэтгэлийн ёслол хийж, улмаар Үндэсний гашуудал дууссаны дараа III Чарльз хааны хөрөг бүхий фунт стерлингийг шинээр гүйлгээнд гаргах, өмнөх хатан хааны хөрөгтэй 58 их наяд тооны мөнгөн тэмдэгтийг солих журмыг нийтэд зарлан танилцуулах ажээ.

Ташрамд дурдахад, монгол төгрөг дээр Монголбанкны ерөнхийлөгчийн нэр бичигддэг журам анх Д.Моломжамц гуайг Төв банкийг удирдаж байхад (1992—1996) хэрэгжсэн. Түүнээс хойш үе үеийн Монголбанкны ерөнхийлөгч

  • Ж.Үнэнбат (1996—2000),
  • О.Чулуунбат (2000—2006),
  • А.Батсүх (2006—2009),
  • Л.Пүрэвдорж (2009-2012),
  • Н.Золжаргал(2012-2016),
  • Н.Баяртсайхан(2016-2019) нарын нэр бүхий мөнгөн дэвсгэрт гүйлгээнд хэрэглэгдэж байлаа.

Төв банкны одоогийн удирдлага Б.Лхагвасүрэнгийн (2019 оноос) хувьд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг дээр нэр нь бичигдсэн Монголбанкны найм дахь ерөнхийлөгч юм.