Аваргуудын лиг. ОХУ-ын баг хасагдсан, нийт 3 онцлогтой Хэсгийн шатны I тойрог өндөрлөв

0
30

Европын хөлбөмбөгийн холбоо УЕФА-гаас гишүүн орнуудынхаа хөлбөмбөгийн клубүүдийн дунд жил бүр зохион явуулж хамгийн шилдэг баг тодруулдаг уламжлалт Аваргуудын лигийн 68 дахь удаагийн тэмцээний Хэсгийн шатны I тойргийн 16 тоглолт IX.7, 8-ны лхагва, пүрэв гарагийн үүрээр боллоо. Аваргуудын лигийн Хэсгийн шатны тэмцээн гурван онцлогтой болж байна.

__Нэгд, манай хойд хөршийн төлөөлөлгүй. Хэсгийн шатанд оролцож тоглох ёстой байсан ОХУ-ын аварга Зенит багийн эрхийг Орос-Украины дайнаас шалтгаалж Оросуудад тавьсан хориг арга хэмжээнд хамруулж цуцалсан.

__Хоёрт уламжлалт хугацаанаасаа эрт дуусна. Хөлбөмбөгийн XXII ДАШТ энэ 2022 оны 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 18-нд Арабын Катарт, тус улсын хамгийн хүйтэн цаг агаартай өвлийн улиралд болно. Европын лигт тоглож байгаа шилдэг хөлбөмбөгчид улсынхаа шигшээ багт дуудагдаж ДАШТ-д оролцох учраас тэмцээнийг 11 дүгээр сарын 2 гэхэд дуусгахаар товлосон. Урьд өмнө нь жил бүрийн 12 дугаар сарын 10-даар өндөрлөдөг байсныг таван долоо хоногоор хугацааг нь урагшлуулсан.

__Гуравт хэсэгт нийт 32 баг оролцдог хамгийн сүүлчийн тэмцээн. УЕФА-гийн гишүүн 54 улсын хөлбөмбөгийн 79 багаас 32 баг шалгарч энэ шатанд өрсөлддөг байсан дүрмийг өөрчилж ирэх жилээс 36 баг өрсөлдөхөөр болсон. Уншигчдад Хэсгийн шатны найман хэсгийн I тойргийн тоглолтын дүнг танилцуулъя:

__A хэсэг: Аякс (Нидерланд) – Рейнджерс (Шотланд) 4:0

Наполи (Итал) – Ливерпүүл (Англи) 4:1

__B хэсэг: Атлетико М (Испани) – Порта (Португал) 2:1

Брюгге (Бельги) – Байер (Герман) 1:0

__C хэсэг: Интер (Итал) – Бавари М (Герман) 0:2

Барселона (Испани) – Виктори П (Чех) 5:1

__D хэсэг: Франкфурт (Герман) – Спортинг (Португал) 0:3

Тоттенхэм (Англи) – Марсель (Франц) 2:0

__E хэсэг: Динамо З (Хорват) – Челси (Англи) 1:0

Зальцбург (Австри) – Милан (Итал) 1:1

__F хэсэг: Селтик (Шотланд) – Реал М (Испани) 0:3

Лейпциг (Герман) – Шахтер (Украин) 1:4

__G хэсэг: Севилья (Испани) – Манчестер Сити (Англи) 0:4

Борусси Д (Герман) – Копенгаген (Дани) 3:0

__H хэсэг: ПСЖ (Франц) – Ювентус (Итал) 2:1

Бенфика (Португал) – Маккаби Х (Израил) 2:0.

Ташрамд үлдсэн тойргийн хуваарийг танилцуулъя. II тойрог – Есдүгээр сарын 13, 14. III – тойрог. Аравдугаар сарын 4, 5. IV тойрог – Аравдугаар сарын 11, 12. V тойрог – Аравдугаар сарын 25, 26. VI тойрог – Арваннэгдүгээр сарын 1, 2-нд тус тус болно.

Хэсэг тус бүрт эхний нэг, хоёрдугаар байр эзэлсэн багууд хасагдах шатны шөвгийн 16-д шалгарна.