Хөлбөмбөг. Аваргуудын лигийн Хэсгийн шат өнөө орой /IX.6/ найман тоглолтоор эхэлнэ

0
35

 

Европын хөлбөмбөгийн холбоо (УЕФА)-ноос Европын хөлбөмбөгийн багуудын дунд жил бүр зохион явуулж хамгийн шилдгийг тодруулдаг Аваргуудын лигийн Хэсгийн шатны 32 багийн I тойргийн тоглолтууд Европын орон нутгийн цагаар мягмар, лхагва гарагийн орой болно. Энэ нь манай Улаанбаатарын цагаар бол лхагва, пүрэв гарагийн үүрээр гэсэн үг. Аваргуудын лигийн 68 дахь удаагийн тэмцээний Хэсгийн шатны I тойргийн, хоёр өдөр дараалан болох хуваарийг танилцуулъя.

Есдүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө

__E хэсэг: Динамо З (Хорват) – Челси (Англи), Зальцбург (Австри) – Милан (Итал)

__F хэсэг: Селтик (Шотланд) – Реал М (Испани), Лейпциг (Герман) – Шахтер (Украин)

__G хэсэг: Севилья (Испани) – Манчестер Сити (Англи), Борусси Д (Герман) – Копенгаген (Дани)

__H хэсэг: ПСЖ (Франц) – Ювентус (Итал), Бенфика (Португал) – Маккаби Х (Израил)

Есдүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө

__A хэсэг: Аякс (Нидерланд) – Рейнджерс (Шотланд), Наполи (Итал) – Ливерпүүл (Англи) 

__B хэсэг: Атлетико М (Испани) – Порта (Португал), Брюгге (Бельги) – Байер (Герман) 

__C хэсэг: Интер (Итал) – Бавари М (Герман), Барселона (Испани) – Виктори П (Чех)

__D хэсэг: Айнтрахт (Герман) – Спортинг (Португал), Тоттенхэм (Англи) – Марсель (Франц). Хэсгийн шатны 8 хэсгийн II тойргийн тоглолтууд долоо хоногийн дараа найм наймаараа хоёр хуваагдаж хоёр өдөр дараалан болно.

Аваргуудын лигийн Хэсгийн шатны тоглолтууд энэ 2022 оны арваннэгдүгээр сарын 2-нд дуусч хэсэгтээ нэг, хоёрдугаар байр эзэлсэн хоёр, нийт 16 баг хасагдах шатны шөвгийн 16-д шалгарна. Гурав, дөрөвдүгээр байрын 16 баг Аваргуудын лигийн  тэмцээнээ энэ удаад өндөрлүүлнэ. Хасагдах плей оффын 1/8, 1/4, 1/2  шатны тоглолтууд ирэх 2023 оны хавар болно. Эцэст нь финалд шалгарсан хоёр баг Аваргуудын лигийн тэмцээний алтан медаль, Цомын төлөө 2023 оны зургадугаар сарын 10-нд Туркийн нийслэл Стамбул хотын төв цэнгэлдэхэд тоглоно.