Хүүхдийн вакциныг олон улсад хэрхэн хийж байна вэ?

0
137

Коронавирусийн эсрэг вакцинд 5-11 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр хамруулах ажил улсын хэмжээнд өчигдөр эхэлсэн. Энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдоос тодрууллаа. Тэрбээр “5-11 насны хүүхдийн вакцинжуулалтыг 2021 оны аравдугаар сард АНУ-д хийж эхэлсэн байдаг. Энэ шийдвэрийг тус улсын Хүнс, эмийн агентлагаас гаргасан. Үүний дагуу дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ч хүүхдийн дархлаажуулалтын ажлыг эхлүүлээд байна. Одоогоор АНУ, Канад, Сингапур зэрэг Европын холбооны өндөр хөгжилтэй орнууд вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хийж байна.

Австри, Бельги, Болгар, Эстони, Франц, Унгар, Итали, Норвеги, Мальт, Перу, Румын, Славян зэрэг улсад 5-9 насны хүүхдүүдийг коронавирусийн вакцинд хамруулж байгаа юм.

БНХАУ болон Куба улсад 2-3 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж байгаа бөгөөд дотооддоо үйлдвэрлэдэг вакциныг тарьж эхэлсэн талаарх мэдээ байна.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр