Б.Пүрэвдорж гишүүн дуучин болжээ

0
93

Хаврын чуулган завсарлаж, гишүүдийн зарим нь нутагтаа наадамлаж, зарим нь хилийн дээс алхаад буй. Өнгөрсөн жил улс орон даяар найр наадам болоогүй тул энэ жил тэгш ой давхацсан наадмуудыг өргөн дэлгэр тэмдэглэж байна.

Иймд төрийн түшээдийг хаагуур наадамлаж яваа талаар чих тавилаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ховд аймгийнхаа “Тонжоо” наадамд оролцож, ая дуугаа өргөн, чамлахааргүй дуучин гэдгээ харуулжээ.

Уг наадам нь захчин түмний өв соёл, ёс заншлыг өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилготой зохион байгуулагддаг бөгөөд энэ сарын 23-26-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд болж өнгөрсөн юм.
Эх сурвалж:www.aguulga.mn Өнөр