Допингийн хариунаас 3 хоногийн дараа С.Амарсайхан сайд Ерөнхийлөгчид мэдүүлсэн цолыг У.Хүрэлсүх 14 хоногт багтаан олгоно

0
56

/Монгол бөхийн түүхэнд Улсын цолыг бөхчүүдэд анх удаа долдугаар 12-нд Наадмын талбайд бус  сарын дараа олгоно/

 

 

Үндэсний их баяр наадмын хууль шинэчлэн батлагдлаа. Урьд өмнө нь Улсын баяр наадамд амжилттай барилдаж шинээр Улсын начин, харцага, заан, гарди, арслан, аварга цол авсан бөхчүүд долдугаар сарын 12-нд Наадмын талбайд МУ-ын Ерөнхийлөгчөөсөө цолны үнэмлэх, тэмдгээ гардан авдаг хуулийн заалт үйлчилж байлаа. Шинэ хуульд Улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс /энэ зун 32 бөх/ авсан

___Допингийн шинжилгээний хариу гарсан өдрөөс 3 хоногийн дотор Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, шадар сайд С.Амарсайхан, ийм цолны болзол хангасан ийм ийм бөхчүүдийн допингийн хариу сөрөг гарсан /допинг хэрэглээгүй нь тогтоогдсон/ тул зохих Улсын цолыг олгож өгнө үү хэмээн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бичгээр өргөн мэдүүлнэ. Тухайн бөхийн допингийн хариу эерэг гарсан бол түүнд цол олгох хүсэлт гаргахгүй.

___У.Хүрэлсүх Ерөнхийлөгч бүрэн эрхийн дагуу С.Амарсайхан сайдын тэргүүлдэг хорооны албан бичгийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор зарлиг буулгаж амжилттай барилдсан бөхчүүдэд шинээр Улсын цолыг нь олгоно. Улсын баяр наадамд 512 бөх барилдахад шөвгөрсөн 16, харин 1024 бөх барилдахад шөвгөрсөн 32 бөхөөс допингийн шинжилгээ авдаг дүрэмтэй. Шинжилгээнийн хариу ойролцоогоор 14-30 хоногийн дараа Өмнөд Солонгосын допингийн эсрэг төвөөс ирдэг учраас Улсын цолыг бөхчүүдэд анх удаа Наадмын төв асарт долдугаар сарын 12-нд бус наадам өндөрлөснөөс ойролцоогоор сарын дараа олгох цаг хугацааны баримжаа гарч байна. 

    Шинээр цол авсан бөхчүүд бөхчүүдэд долдугаар сарын 13-наас эхлэн Нутгийн зөвлөл, харьяалах бөхийн Дэвжээ, Албан байгууллага нь шагналын мөндөр буулгаж орон сууцны хаус байр, автомашин, мөнгөн урамшуулал өгдөг уламжлал энэ зуны Наадмаас таслагдаж байна. Харин допингийн шинжилгээний хариу сөрөг гарч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөс цолны үнэмлэх, тэмдгээ гардаж амжилттай барилдсанаа баталгаажуулсны дараа Урамшуулал шагналын буухиа эхлүүлэх зөв голдиролд шилжлээ.

Урьд өмнөх жилүүдэд нөгөө шагнал урамшуулалд дарагдсан бөхчүүдийн зарим нь допинг хэрэглэж барилдсан нь тогтоогдож цолоо хураалгаж, барилдах эрхээ хоёр жил хүртэл хугацаагаар хасуулах хуулийн хариуцлага хүлээдэг боловч тэдэнд өгсөн байр, машин, мөнгө төгрөг нь буцаж хураагдан холбогдох эздэдээ очсон тохиолдол нэг ч үгүй. Эцэст нь тухайн өглөгийн эзэд допингтой бөхөд хууртсандаа эд материалын гэхээсээ илүүтэй сэтгэл санааны хохирол хүлээдэг.

Улсын баяр наадмын үеэр долдугаар сарын 12-нд Улсын цол олгохгүй, биелүүлсэн болзлыг Допингийн шинжилгээний хариу гарснаас хойш, сөрөг бол С.Амарсайхан сайдын тэргүүлдэг хорооны мэдүүлгээр У.Хүрэлсүх Ерөнхийлөгч зарлиг буулгаж хэзээ хойно цол олгох ҮИБН-ын тухай хуулийн заалт шөвгөрсөн бөхчүүдэд төдийгүй, Үндэсний сурын харвааны эрэгтэй, эмэгтэй хоёр төрөлд тус бүрийн тэргүүлэх гурван байрт шалгарсан нийт зургаан харваачид үйлчлэх ажээ. 

Жич: Долоодугаар сар, Зургаадугаар сар гэж бичих үү, эсвэл хуучин уламжлалаар Долдугаар сар, Зургадугаар сар гэж бичих үү. Аль нь зөв  бол гэсэн эргэлзээ сүүлийн жилүүдэд олон нийтэд төрж байгаа.

Үүнийг нэгэн мөр болгож, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан долдугаар сарын 1-ний УИХ-ын нэгдсэн хуралдааныг удирдаж байхдаа 12.35 цагт УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад хандаж: “Долоодугаар сар, Зургаадугаар сар биш шүү. Долдугаар сар, Зургадугаар сар гэж бичээрэй” зөв бичгийн дүрэм заалаа. Энэ нь Тамгын газрын ажилтнууд төдийгүй нийт олон сахин биелүүлэх дүрэм гэж ойлгогдож байна.

 

Эх сурвалж: aguulga.mn