“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнэ, цагийн хуваарь

0
41

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг зорих иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг  хүргэх зорилгоор зургадугаар сарын 24-нөөс автобус үйлчилгээнд явж эхэлсэн. Тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Драгон авто вокзал-5 шар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр-120 мянгат” гэсэн чиглэлд үйлчилж эхлээд байна. Эдгээр чиглэлийн цагийн хуваарь болоод үйлчилгээний үнэд өөрчлөлт орлоо.

Цагийн хуваарь:

  1. Нэгдүгээр маршрут: Баруун 4 замаас өглөө 05:00, 06:00,10:10, өдөр 11:10, 15:40,16:40,  орой 20:50, 21:50 цагуудаас

  1. Хоёрдугаар маршрут: Драгон төв /5 шараас/ өглөө 06:20, өдөр 12:20, орой 18:20 цагуудаас

Харин “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот руу өглөө  07:10, 08:10 цаг, өдөр 12:20, 13:20 цаг, орой 17:50, 18:50 цаг болон  шөнө 23:00, 00:00 цагуудаас тус тус хөдлөх юм.

Үйлчилгээний үнэ тариф:

Том хүн 10.000 төгрөг,

Хүүхэд 5.000 төгрөг

Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд нэг талдаа 1 цаг 20 минутаас 1 цаг 40 минут зарцуулна гэж тооцоолж зорчилтоо төлөвлөн үйлчлүүлэхийг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас анхааруулж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР