Л.Оюун-Эрдэнэ: Эгзэгтэй цаг үед улстөржилт хэрэггүй

0
40

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Засгийн газрын зарим гишүүний хамт ажиллаж байна. Тэрбээр тус аймгийн залуучуудын төлөөлөлтэй уулзаж, Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонсож ярилцлаа.

Залуучуудын уулзалт дээр Ерөнхий сайд хөгжлийн хязгаарлагч зургаан хүчин зүйлсийг шийдэхийн тулд “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын эхний 10 жил буюу 2030 он хүртэлх хугацаанд Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулав. Мөн тус аймгийн хөгжилд уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх авто болон төмөр замын хилийн боомтууд, хил холболтын цэгүүд, уул уурхай, аж үйлдвэрийн цогцолборуудыг цогцоор нь хөгжүүлэхийн ач холбогдол, үүнд Өмнөговь аймгийн залуучууд хэрхэн оролцож үр шимийг нь хүртэх боломжтой талаар ярилаа. Мөн энэ эгзэгтэй цаг үед улстөржилт хэрэггүй, харин ч том зорилгын төлөө нэгдэж нийлж ажиллах нь илүү үр дүнтэй гэлээ.

Эх сурвалж:www.aguulga.mn, М.Өнөр