Б.Бат-Эрдэнэ: Парламентын дархлагдсан гишүүдийн нэрсийг олон нийтэд зарлана

0
41

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр /2022.05.27/  мэдээлэл хийлээ. Тэрбээр Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвдүгээр сарын ирцийн талаар мэдээлэх үеэрээ чуулганы нэгдсэн хуралдаанд хоцроогүй, таслаагүй гишүүддээ талархал илэрхийлж байгаагаа хэлэв. Мөн тэрбээр талархлыг таслаагүй гишүүдэд хүргүүлсэн гэв. УИХ-ын гишүүд чуулганы хуралдаандаа тасалж, хоцролгүй оролцож, хуулийн төслүүдийг хэлэлцэж, батлах чухал үүрэгтэй атал тэдний хоцорч, таслах нь хэвийн үзэгдэл мэт болсноос ийнхүү талархал илэрхийлэх хэмжээнд хүрчээ.

Хамгийн олон  цаг буюу 13-15 цаг чуулганы хуралдаанаас хоцорч, тасалсан хэд хэдэн гишүүнийг УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоор хэлэлцэж, хариуцлагын асуудал ярина гэж тус хорооны дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгдэв. Ингэхдээ тэдэнд анхааруулга өгөх, эсхүл олон нийтээс уучлал гуйлгах арга хэмжээ авна гэв.

Тэрбээр чуулганы өчигдрийн хуралдаанаар “УИХ дахь дархлагдсан гишүүдийн нэрсийг олон нийтэд зарлана” гэсэн юм. Ингэхдээ “Том толгойтой агентлагийн дарга нартай яаж хариуцлага тооцох вэ. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмээ баталсан. Өмнөх жилүүдэд гишүүд хуралдаа ирдэггүй, тасалдаг, хоцордог байсан бол энэ асуудал цэгцэрсэн. Хоцрогдол нэг цаг байдаг байсан бол долоон минут болсон. Энэ бол багагүй амжилт. Гэхдээ УИХ-д дархлагдсан хэсэг нөхөд бий. Би хуульд заасны дагуу мэдээлэл хийж, намын бүлгийн дарга нарт албан бичиг хүргүүлнэ” гэв.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр