Ц.ЦЭРЭНПУНЦАГ: ХЯТАД КОМПАНИД ЗАРАГДСАН БАЙСАН ГАЗАРТ “БОГД ЗОНХОВА“ ХӨШӨӨ БАРЬЖ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ

0
30

“Богд Зонхова” бурханы хөшөөг 32 тэрбумаар барихаар оруулж, ирсэн гишүүдийн нэг нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг.

Тэрбээр энэ  асуудлаар байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг “Зураг төсөл нь нарийвчлан гараад мөнгө нь 32 тэрбум төгрөг болсон тухай Барилга хөгжлийн төв тайлбарласан. Соёлын яам ч уг тайлбарыг өгсөн шүү дээ.

Мэдээж 32 тэрбум төгрөг болж өссөнийг нь мэдсэн. Энэ төслийг уулын орой буюу Залаатын аманд хэрэгжүүлэхээр болсон байсан. Гэвч уулын оройд бүтэхгүй л дээ. Үүнийг барих компани ч байхгүй. Дэд бүтэц ч байхгүй. Тиймээс Үндэсний соёл амралтын хүрээлэн юм уу өөр газар хийе гэж яриад Тасганы овоонд барихаар болсон. Өвчин зовлонтой үед, ковидын үед хөшөө барилаа гэж иргэд нэлээн шүүмжилж байх шиг байна.

Боловсрол, эрүүл мэндэд их наяд, их наядаар нь төсөв тавилаа шүү дээ. Үүнийг сайн анхаарах ёстой шүү. Яг хэрэгтэй зүйлдээ зарцуулагдаж байна.

Европт 4, 5 дахь давлагаа эхэлж байна. Цаашдаа 6, 7 гээд явахыг үгүйсгэхгүй. Бидний амьдрал үргэлжилж байна. Коронавирусийн хажуугаар жуулчид ирээд юу үзэж харах уу. Соёлын өв соёлоо сэргээж, үзэж харах зүйл байх ёстой. Энэ том төсөл явах ёстой. Улсаас нэг ч төгрөг гараагүй.

Хүмүүс өвдөж зовохоороо ганданг, хурим найраа хийсэн ч Жанрайсаг бурхандаа мөргөөд гардаг. Тэгэхээр жуулчин ирсэн ч хамгийн түрүүнд Гандандаа л очно. Тэгэхээр энэ газраа сэргээж, нүүр улайхааргүй болгох хэрэгтэй.

Харин ч хятад компанид зарагдсан байсан газарт “Богд Зонхова” цогцолбор барих гэж байгаад баяртай байна. Монголоо алдах сонирхол хэнд байна вэ.

Хэрэгтэй болоод л УИХ-аар шийдвэрлэсэн” гэлээ.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр