ШӨВГИЙН 16-ГИЙН 11 БАГ ТОДРОВ. ҮЛДСЭН 5-ЫН НЭР 2021.12.8-НД ТОДОРХОЙ БОЛНО

0
27

Европын хөлбөмбөгийн хамгийн шилдэг багийг жил бүр шалгаруулдаг Аваргуудын лигийн 2021/2022 оны улирлын тэмцээнийн Хэсгийн шатны V тойргийн тоглолтууд мягмар, лхагва гарагт боллоо. Хэсгийн шатанд нийт 32 баг A, B, C, D, E, F, G, H гэсэн найман хэсэг  тус бүрт дөрвөөрөө хуваагдан өрсөлдөж буй. Хэсгийн шатанд багууд зургаан тойрог тоглож, хэсэг тус бүрт эхний хоёр байр эзэлсэн, нийт 16 баг хасагдах плей-оффын шатанд шалгарах дүрэмтэй. Хэсгийн шат өндөрлөхөд нэг тойрог дутуу байхад шилдэг 16-д шалгарсан 11 багийн нэр өнгөрсөн V тойргийн дараа тодров.

 

  1. A хэсгээс Манчестер Сити /Англи/, Пари-Сен-Жермен /Франц/
  2. B хэсгээс Ливерпүүл /Англи/,
  3. C хэсгээс Аякс /Нидерланд/, Спортинг /Португал/,
  4. D хэсгээс Реал М /Испани/, Интер /Итал/,
  5. E хэсгээс Бавари М /Герман/,
  6. F хэсгээс Манчестер Юнайтед /Англи/,
  7. G хэсгээс /нэг ч баг одоогоор эрхээ аваагүй/
  8. H хэсгээс Челси /Англи/, Ювентус /Итал/ баг.

Харин хэсгийн VI тойрогт шөвгийн 16-гийн үлдсэн 5 “суудлын” төлөө гал гарсан, сайн үр дүн авахыг чармайсан тоглолтууд болно. G хэсэгт хоёр “суудлын” төлөө

  • Вольфсбург /Герман/
  • Севилья /Испани/
  • Зальцбург /Австри/
  • Лилль /Франц/ баг. Дөрвөн багт бүгдэд нь эхний хоёрт орж плей-оффод шалгарах боломж байгаа. Плей-оффын нэг “суудлын” төлөө B хэсэгт
  1. Атлетико /Испани/
  2. Порту /Португал/
  3. Милан /Итал/ баг. Плей-оффын нэг “суудлын” төлөө E хэсэгт
  • Барселона /Испани/
  • Бенфика /Португал/ баг. Плей-оффын нэг “суудлын” төлөө F хэсэгт
  1. Вильярреал /Испани/
  2. Аталанта /Итал/
  3. Янг Бойз /Швейцар/ баг өрсөлдөнө. Хэсгийн шатны шийдвэрлэх зургадугаар тойргийн тоглолтууд ирэх 12 дугаар сарын 7, 8-нд болж хэсгийн шатны дүн эцэслэн гарна. Хэсгийн шатнаас шалгарсан нийт 16 баг ирэх хавраас хасагдах плей-оффын шатанд тоглох хуваарьтай.