НЯ-БОГООСОО МӨНГӨ НУУСАН ГЭХ Д.ХАЯНХЯРВААГИЙН “ГАНЦ ХУДАГТ” ХОРИГДОХ ХУГАЦАА 2021.11.21-НД ДУУСНА

0
54

 Нийгмийн цахим сүлжээний мэдээллийг үнэн гэж итгэвэл,

  • Ажлын өрөөнийхөө албаны мөнгөний сейфэндээ гарал үүслийн гэрчилгээ нь тодорхойгүй их хэмжээний ам.доллар, монгол төгрөг бэлнээр хадгалж байгаад АТГ-ын шилдэг ажилтнуудад гардуулан цагдан хорих 461-ийн “ганц худаг”-т нэг сарын хугацаатай саатуулагдан хоригдож буй “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал, 2016-2020 оны УИХ дахь МАН-ын бүлгийн экс дарга Д.Хаянхярваа нь шүүхээр Хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх замыг сонгосон юм байна.
  • Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 17 бүлгийн 5 дахь зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй” гэж заасан нөхцөлтэй уялдуулан үзэхэд УИХ-ын экс гишүүн, сэжигтэн Д.Хаянхярваагийн хадгалж байсан “буруу гарын” мөнгө нь /цаад шалтгааны хамт/ 8 жилээс дээш хорих ял авах хэмжээний их биш харьцангуй бага болж таарлаа. Ташрамд дурдахад, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэг нь Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэсэн нэртэй. Хэрвээ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваа нь гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрсөн нь үнэн бол 17 дугаар бүлгийн 1.1-д заасны дагуу “хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно”.
  • Гэтэл МАН-ын даргын сонгуульд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 2017.12.04-нд өрсөлдөж байсан (ялагдсан) Д.Хаянхярвааг гэмт хэрэг хийсэн гэхэд түүнийг 2008, 2012, 2016 онд УИХ-д гишүүнээр сонгож байсан дарханчуудын олонх нь огт итгэхгүй байна. Д.Хаянхярваа дарга өөрөө, ерөнхий ня-бо-доо итгэдэггүй учраас сейфэндээ алба, амины ам.доллар, монгол төгрөгөө хадгалж байсан гэж ярьсан шүү дээ. Нягтлан бодогчоосоо мөнгө нуусан нь эрүүгийн гэмт хэрэг  болдог юм хаана байх вэ гэж хэлэлцэж сууна. Ямар боловч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021.10.21-нд гаргасан Д.Хаянхярвааг нэг сар цагдан хорьж таслан сэргийлэх хугацаа энэ сарын 21-нд дуусгавар болно.