Ч.ХҮРЭЛБААТАРЫН ЭХНЭРИЙГ МОНГОЛБАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ТОМИЛОХ УУ

0
47

 

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайваныг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон тухай улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ. Г.Энхтайван нь 2020 оны тавдугаар сарын 7-ны УИХ-ын чуулганаар томилогдож байсан юм.

Тэгвэл түүний оронд Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Р.Саранцэцэгийг томилно гэсэн мэдээлэл байна. Р.Саранцэцэг нь 1998-2002 онд Монголбанкны Мөнгөний бодлогын газарт эдийн засагч, 2002-2005 онд Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газарт ахлах эдийн засагч, 2005-2016 онд Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газapт Мөнгөний бодлогын хэлтсийн захирлаар ажилласан. 2016 оноос Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирлаар ажиллаж байгаа юм. Тэрбээр УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын эхнэр юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР