КУМАН ХАЛАГДЛАА, НУНУ ХАЛАГДЛАА, ОДОО СУЛЬШЕР ХАЛАГДАХ УУ

0
62

Англи, Испани, Герман, Итал, Франц улсад өнгөрсөн намар эхэлсэн, 2021/2022 оны улирлын хөлбөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээний тус бүрийн 11-13 дахь тойргийн  тоглолтууд XI.6, 7-ны энэ амралтын өдөрт болж байна. Эдгээр АШТ үргэлжлэх хугацааныхаа гуравны нэгдээ орсон бөгөөд XI.20 хүртэл хоёр долоо хоног завсарлана. Өнгөрсөн хугацаанд багийн хөлбөмбөгчдөө тааруу удирдаж тоглуулсан зарим дасгалжуулагч ажлаасаа халагдлаа.

Голланд Куман – Барселона-гийн дасгалжуулагчаас (Испанийн хөлбөмбөгийн дээд лигт 26, Европын Аваргуудын лигт таван удаа түрүүлсэн домогт Барселона баг одоогийн байдлаар Ла лигийн 20 багаас хүснэгтийн 9-р байрт бичигдэж байна/

Португал Нуну – Тоттенхэм-ийн дасгалжуулагчаас (Английн хөлбөмбөгийн дээд лигт хоёр, Английн цомын тэмцээнд найман удаа түрүүлсэн, Аваргуудын лигийн финалд 2019 шалгарч байсан шилдэг Тоттенхэм баг нь одоогоор Английн премьер лигийн 20 багаас эхний дөрөвт багтахгүй байгаа/

Герман Фарке – Норвич-ийн дасгалжуулагчаас (119 жилийн өмнө байгуулагдсан түүхэн уламжлалтай Норвич баг одоогийн байдлаар Английн премьер лигийн 20 багаас, ганц хожил, хоёр тэнцээний 5 оноогоор  сүүл мушгиж 20-р байрт бичигдэж байна)

Английн Тоттенхэм клуб шинэ дасгалжуулагчаар итал мэргэжилтэн Контег авлаа. 52 настай тэрбээр урьд нь Английн Челси багийг удирдаж Премьер лиг, Английн цомд  түрүүлгэж, мөн Италын Сери А-д Ювентус багийг гурав, өнгөрсөн жил тус лигт Интер багийг түрүүлгэсэн шилдэг дасгалжуулагч юм. Дашрамд онцлоход, бямба гарагт Английн Манчестэр хотод болсон МЮ-Манчестэр Сити багийн дерби тоглолтод талбайн эзэд 0:2-оор хожигдлоо. Энэ  хожигдол нь Манчестэр Юнайтед багийн дасгалжуулагч, норвег мэргэжилтэн Сульшерийн суудлыг ганхуулж ажлаасаа халагдахын шалтаг боллоо гэж хөлбөмбөгийн мэргэжилтнүүд өнөөдрөөс /XI.07, ням гараг/ шуугьж эхэллээ.