ХЭҮК-ООС Б.ОДСҮРЭНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААС ШААРДЖЭЭ

0
51

ХЭҮК-оос хүний эрхийг хамгаалагчийн үйл ажиллагаанд саад учруулсан, төрийн албан хаагч бэлгийн цөөнх хүмүүсийг ялгаварлан гадуурхсан үзэл бодол нийгмийн сүлжээгээр илэрхийлсэн үйлдэл, эдгээрээс үүдэн гарч болох сөрөг үр дагаврыг таслан зогсоох, цаашид ийм үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой Комиссын гишүүний шаардлагыг Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлжээ.

Уг шаардлагад нийслэлийн Засаг даргыг

  • Бэлгийн цөөнх хүмүүсийг ялгаварлан гадуурхсан шинжтэй үзэл бодол нийгмийн сүлжээгээр илэрхийлсэн үйлдэлдээ олон нийтэд хүртээмжтэй арга хэлбэрээр, нэн даруй уучлалт гуйхыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнд даалгах;
  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад бэлгийн цөөнх хүмүүсийн хүний эрх, амьдралын нөхцөл байдал, ялгаварлан гадуурхахгүй байх зарчим, хэм хэмжээ, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаар танилцуулга, мэдээлэл хийх;
  • Бүрэн эрхийнхээ хүрээнд “ЛГБТ Төв” ТББ-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх талаар зохистой бусад арга хэмжээг авахыг тусгажээ.

Эх сурвалж:www.aguulga.mn, М.Өнөр