АН-ЫН ЗАЛУУ ДАРГА НАР НЭГДЭХЭЭ ИЛЭРХИЙЛЭВ

0
46

АН 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа хоёр тасарч, одоо нэг нь М.Тулгат  даргатай, нөгөө нь О.Цогтгэрэл даргатайгаар үйл ажиллагаа явуулж буй. СЕХ С.Эрдэнэ даргын гэх М.Тулгат даргатай Ардчилсан намыг сонгуульд оролцуулахаар зөвшөөрч 28 дугаар тойрогт Э.Бат-Үүл, 18 дугаар тойрогт Б.Гарамгайбаатар нар нэр дэвшээд байгаа юм. Хэдий өөр намаас нэр дэвшсэн ч О.Цогтгэрэл даргатай Ардчилсан нам нийт гишүүд, дэмжигчдийнхээ хүсэл зоригийг харгалзаж, эв нэгдлийг эрхэмлэн нөхөн сонгуульд Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нарыг дэмжиж оролцохоор болсон юм байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр нэр дэвшигчдийг хүлээн авч уулзан шийдвэрээ танилцуулжээ. Тэгвэл О.Цогтгэрэл “Ардчилсан үзэл санаа, үнэт зүйлийн төлөө үргэлжид байж, цуг урагшилна. Ардчилсан намын асуудалд өмнөх зарчмын байр суурин дээрээ зогсоно. Үзэл санаандаа үргэлжид үнэнч явж, залуу үеэ ойртуулах, намаа нэгтгэх үйлдлийн төлөө өөрийгөө үл хайхран зорьж байгаа Ардчиллын буурал баатрыг дэмжих Улстөрийн зөвлөлийн шийдвэрийг биелүүлж ажиллана” гэлээ.

Эх сурвалж:www.aguulga.mn  М.Өнөр