О.БАЛЖИННЯМ АВАРГА МҮБХ-НЫ ДЭД ТЭРГҮҮН БОЛЖЭЭ

0
57

МҮБХ-ны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал есдүгээр сарын 17-ны өдөр болжээ. Уг хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн байна.

Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээлжээ. Тодруулбал,

МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, МУГД, улсын харцага Г.Элбэгийн эмчилгээнд зориулсан бөхчүүд, засуулуудын хандивын тоглолтыг есдүгээр сарын 25-нд телевизийн сувгаар дамжуулахаар тогтож, уг ажлыг хариуцах ажлын хэсгийг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
МҮБХ-ны стратеги төлөвлөлт, бодлогын бичиг баримттай танилцаж, тэргүүлэгчдийн бүрэн бүрэлдэхүүнтэй ахин хуралдаж, хэлэлцэхээр боллоо.
МҮБХ-ны дэд тэргүүнээр хөдөлмөрийн баатар, ардын багш, улсын аварга Одвогийн Балжиннямыг ажиллуулахаар батламжлав. Жич: МҮБХ-ны Дэд тэргүүнээр СГЗ П.Даваасамбуу, СГЗ Д.Данзан, у/з Ц.Магалжав нар сонгогдон ажиллаж байсан бөгөөд МҮБХ-ны дүрмийн хүрээнд Дэд тэргүүн нь Тэргүүнийг эзгүйд орлон ажиллана.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр