ДОПИНГТОЙ БАРИЛДСАН АВАРГА Н.БАТСУУРЬ НАРЫН 4 ХҮЧТЭНД УНАСАН 9 БӨХ ШИНЭЭР УЛСЫН ЦОЛ АВНА

0
44

Энэ зун цар тахлаас болж  Улсын баяр наадам хийгээгүй  өнжсөн учраас шинээр улсын цолтон бөхчүүд төрөөгүй. Харин өмнөх 2020, 2019 оны Улсын баяр наадмаас шинээр Улсын цолтон төрлөө.  Эдгээр наадамд допинг хэрэглэж барилдсан Монгол Улсын аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва, Э.Оюунболд, Баянхонгор аймгийн арслан Б.Бат-Орших нарын барилдааны давааны амжилтыг тэглэснээр тэдэнд унасан бөхчүүдэд шинээр Улсын цолыг нөхөн олгох болов. Үүнд.

  • Улсын гарди – Архангайн харьяат, улсын заан М.Бадарч,
  • Улсын заан – Дорнодын харьяат Улсын харцага Д.Анар,
    • Улсын заан – Өмнөговийн харьяат Улсын харцага Ц.Одбаяр,
  • Улсын харцага – Өвөрхангайн харьяат Улсын начин Б.Цэдэнсодном,
    • Улсын харцага – Увсын харьяат Улсын начин Ц.Мөнхбаяр,
    • Улсын харцага – Завханы харьяат Улсын начин Ш.Пүрэвгарьд,
    • Улсын харцага – Сэлэнгийн харьяат Улсын начин Б.Орхонбаяр,
  • Улсын начин – Говь-Алтайн харьяат Аймгийн арслан Б.Суманчулуун,
    • Улсын начин – Хөвсгөлийн харьяат Аймгийн арслан Ц.Сандагдорж нар.