ПАРАЛИМПЫН АВАРГА Д.БААТАРЖАВ НАРЫН 2 ХҮН НЭМЭГДЭЖ НЭР ДЭВШИГЧ 16 БОЛЛОО

0
39

 

Сонгуулийн ерөнхий хороо IX.9-ны пүрэв гарагт УИХ-ын Нөхөн сонгуульд өрсөлдөх 14 нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшигчийн Үнэмлэх олгох тогтоол гаргасан.  Тус хороо IX.16-ны пүрэв гарагт УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу дахин нэр дэвшүүлсэн хоёр нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшигчийн Үнэмлэх олгох тогтоол гаргалаа. 2008 оны Паралимпын аварга Д.Баатаржав Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас, мөн А.Баатархүү Иргэний зориг ногоон намаас Хэнтий аймаг дахь Нөхөн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлснээр УИХ-ын 18 дугаар  тойрогт 6, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт 10, нийт 16 нэр дэвшигч санал хураалтын хуудсанд нэрээ бичүүлж өрсөлдөх нь тодорхой болов.

СЕХ-ноос IX.18-ны бямба гарагт нэр дэвшигчийн Үнэмлэхээ нэгэн зэрэг гардан авч сонгуулийн 21 хоногийн сурталчилгаагаа эхлүүлэх 16 нэр дэвшигчийг танилцуулъя.

Хэнтий аймаг, УИХ-ын 18 дугаар тойрог

  1. Монгол Ардын нам – Ц.Идэрбат (аймгийн Засаг дарга)
  2. Ардчилсан нам – Б.Гарамгайбаатар (УИХ-ын гишүүн асан)
  3. Ард түмний олонхийн засаглал нам – Д.Чулуунбат
  4. Бие даагч – М.Баасанжаргал (цахим сүлжээн дэх нэр нь М.Чингисхаан).
  1. Иргэний зориг ногоон намаас А.Бархүү
  2. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Д.Баатаржав (паралимпын аварга)

Сонгинохайрхан дүүрэг. УИХ-ын 28 дугаар тойрог

  1. Монгол Ардын нам – Э.Батшугар (экс Ерөнхийлөгчийн хүү)
  2. Ардчилсан нам – Э.Бат-Үүл (улсын баатар)
  3. Иргэний зориг ногоон нам – Ш.Гантулга (ТВ-9 телевизийн экс тоймч)
  4. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам – Ш.Төмөрсүх (Намынх нь дарга)
  5. “Зөв хүн электорат” эвсэл – Б.Найдалаа (ХҮН-ын экс дарга)
  6. Үнэн ба зөв нам – А.Отгонбаатар (Намынх нь дарга)
  7. Дэлхийн монголчууд нам – Логийн Цог (УИХ-ын гишүүн асан)
  8. Ард түмний олонхийн засаглал нам – А.Батдорж
  9. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам – Цэндсүрэнгийн Гантулга
  10. Бие даан нэр дэвшүүлэгч Х.Бат-Ялалт.

Нөхөн сонгуулийн хуваарийн дагуу СЕХ маргааш өглөө “цан цохиж” 16 нэр дэвшигчийг албан ёсоор зарлан сонордуулна.