МЕДАЛИЙН УРАМШУУЛАЛ АВАХ С.МОЛЛАЕЙ БА ОГТ АВДАГГҮЙ Д.МӨНХБАЯР

0
202

Засгийн газар VIII.11-ний хуралдаанаараа зуны XXXII олимп “Токио 2020” наадмаас медаль хүртсэн 4 тамирчиндаа нэг удаагийн мөнгөн шагнал олгох шийдвэр гаргалаа. Үүнд,

  • МУ-ын иргэн, мөнгөн медальт Сеид Моллаейд 60 сая төгрөг
  • МУ-ын гавьяат тамирчин, хүрэл медальт М.Уранцэцэгт 30 сая төгрөг
  • ОУХМастер, хүрэл медальт Ц.Цогтбаатарт 30 сая төгрөг
  • ОУХМастер, хүрэл медальт Б.Болортуяад 30 сая төгрөг.

Монгол Улсыг төлөөлж олимпод оролцсон анхны гадаад тамирчин Сеид Моллаей нь манай улсын иргэншлээсээ татгалзаагүй нөхцөлд ирэх 2022 оноос эхлэн медалийн урамшуулал авах юм. МУ-ын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд “Олимпын наадам /зуны олимп, өвлийн олимп, пара олимп/, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр урамшуулал” олгох зарлиг гаргасан. Уг зарлигт заасны дагуу тухайн тамирчин хүртсэн медалийнхаа урамшууллыг дараа оны 1-р сараас эхлэн доорх хэмжээгээр сар бүр авах журамтай.

  • Олимпын наадмаас Алтан медальхүртсэн тамирчин 4 сая төгрөг
  • Олимпын наадмаас Мөнгөн медальхүртсэн тамирчин 3 сая төгрөг
  • Олимпын наадмаас Хүрэл медальхүртсэн тамирчин 2 сая төгрөг
  • ДАШТ-ээс олимпын спортын зай, жинд Алтан медальхүртсэн тамирчин 2 сая төгрөг
  • ДАШТ-ээс олимпын спортын зай, жинд Мөнгөн медальхүртсэн тамирчин 1 сая төгрөг
  • ДАШТ-ээс олимпын спортын зай, жинд Хүрэл медальхүртсэн тамирчин 500 мянган төгрөг.

Зарлигт урамшууллыг “Монгол Улсын иргэн”-д гэж заасан гэдэг шалтгаанаар Герман улсын иргэн болсон Гавьяат тамирчин Д.Мөнхбаярын,  эх орныхоо нэрийн өмнөөс 1992 онд Барселоны олимпоос хүртсэн Хүрэл медаль, 1998 оны ДАШТ-ээс хүртсэн аваргын Алтан медальд нь урамшуулал олголгүй хэлмэгдүүлсээр иржээ. Д.Мөнхбаяр нь хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаагийн олимпын наадамд долоон удаа оролцох эрхийн эхний хоёрыг нь /1996 оны Аталанта, 2000 оны Сидней/ түүнд авч өгч байсан гавьяатай. Медальтнуудын урамшууллын мөнгийг Засгийн газар жил бүр төсөвт суулгаж зохицуулна хэмээн зарлигт заасан. Иймээс Д.Мөнхбаяр гавьяатын МУ-ын иргэн байхдаа алтан соёмбот Төрийн далбаагаа тэнгэрт мандуулж, эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурсгаж манай буудлагын тамирчдаас анх удаа хүртсэн олимп, дэлхийн аваргын медалиудад нь сар бүрийн урамшуулал олгоогүй буруутан нь өнгөрсөн хугацаанд Засгийн газрыг тэргүүлж байсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбилэг, У.Хүрэлсүх нар болж таарлаа.

2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын иргэн болсон Сеид Моллаей нь “Токио 2020” олимпоос хүртсэн Мөнгөн медалийн урамшуулалдаа ирэх оноос сар бүр 3 сая, жилд 36 төгрөг авах ба харин Иран улсынхаа нэрийн өмнөөс барилдаж жүдо бөхийн ДАШТ-ээс 2018 онд хүртсэн Алтан медальд нь урамшууллын мөнгө олгохгүй юм байна.

 

Эх сурвалж: aguulga.mn