ЗУНЫ ОЛИМП БОЛООГҮЙ ИЗРАИЛ, НИДЕРЛАНД УЛСАД ПАРАОЛИМП ЯВАГДСАН

0
78

 

Зуны XVI Паралимп Японы Токио хотноо VIII.24-нөөс  IX.5-нд  болно. 1960 онд Италын Ром хотод  болсон зуны олимпын XVII наадмын дараа тус хотод анх удаа Паралимп болсон.  Зуны олимпын дараа тус наадмыг зохион байгуулсан хотод Паралимп дөрвөн жил тутам болдог бичигдээгүй хууль 1988 оноос мөрдөгдөж байна. Харин 1968, 1980, 1984 оны Параолимп зуны олимп болоогүй улсад, 1972, 1976 оных зуны олимп болсон улсад, гэхдээ өөр хотод явагджээ. Паралимпын наадмыг зохион байгуулагч улс, хот:

  • I паралимп 1960 он. Итал, Ром хот
  • II паралимп 1964 он. Япон, Токио хот
  • III паралимп 1968 он. ИЗРАИЛ, Тел-Авив хот
  • IV паралимп 1972 он. ГЕРМАН, Хейделберг хот
  • V паралимп 1976 он. КАНАДА, Торонто, Онтарио хот
  • VI паралимп 1980 он. НИДЕРЛАНД, Арнем хот
  • VII паралимп 1984 он. ИХ БРИТАНИ Сток-Мандели, АНУ Нью-Йорк
  • VIII паралимп 1988 он. Өмнөд Солонгос, Сөүл хот
  • IX паралимп 1992 он. Испани, Барселона хот
  • X паралимп 1996 он. Америк, Аталанта хот
  • XI паралимп 2000 он. Австрали, Сидней хот
  • XII паралимп 2004 он. Грек, Афин хот
  • XIII паралимп 2008 он. Хятад, Бээжин хот
  • XIV паралимп 2012 он. Англи, Лондон хот
  • XV паралимп 2016 он. Бразили, Рио-де-Женейро хот
  • XVI паралимп 2021 он. Япон, Токио хот.

1964 оны Токиогийн зуны олимпод анх оролцож байсан манай улсын баг тамирчид  арлын орны нийслэлд хоёр дахь удаа болсон “Токио 2020” наадамд амжилттай өрсөлдөж нэг Мөнгөн медаль, гурван Хүрэл медаль хүртэж Төрийн далбаагаа дөрвөнтөө мандууллаа. Харин алтан медаль авч Төрийн дууллаа олимпын тэнгэрт эгшиглүүлж чадсангүй. Зуны олимпын хоёр аваргатай (Н.Түвшинбаяр, жүдо, Э.Бадар-Ууган, бокс), Паралимпын нэг аваргатай (Д.Баатаржав, байт харваа)  Монгол Улсаас олимпын дөрөв дэх алтан медальтан Токиогийн Паралимпод тодорно гэсэн итгэл найдвар монголчууд бид бүхэнд байгаа. Манай паралимпын хоёр эмэгтэй, зургаан эрэгтэй, найман тамирчин энэ удаагийн наадамд өрсөлдөнө. Үүнд:

  1. Х.Энхтуяа, таэквондо /эмэгтэй/
  2. Г.Болор-Эрдэнэ, таэквондо /эрэгтэй/
  3. Э.Содномпилжээ, поуэрлифтинг /эрэгтэй/
  4. Н.Мөнхбаатар, байт харваа /эрэгтэй/
  5. З.Ганбаатар, буудлага /эрэгтэй/
  6. Д.Саруултөгс, хөнгөн атлетик /эмэгтэй/
  7. П.Энх-Манлай, хөнгөн атлетик /эрэгтэй/
  8. А.Мөнхбат, жүдо /эрэгтэй/. Дашрамд онцлоход, энэ удаагийн Паралимпын хөтөлбөрт шинээр таэквондын төрлийг оруулсан. Энэ төрөлд дэлхийн аварга Х.Энхтуяа, Г.Болор-Эрдэнэ нарын манай шилдэг пара таэквончид өрсөлдөнө.

Эх сурвалж: aguulga.mn