Э.ЦЭНДБААТАРЫН ТОГЛОЛТЫГ ДАХИН ШҮҮСЭН ОУОХ-НЫ ХАРИУ МЭДЭГДЭЛ

0
84

“Токио-2020” олимпын наадмын боксын төрлийн -57 кг-ын жинд Монгол Улсыг төлөөлж өрсөлдсөн гавьяат тамирчин Э.Цэндбаатар ОХУ-ын Олимпын хорооны тамирчин Алберт Батыргазиевт 3:2 харьцаатайгаар ялагдсан.

Тулааныг дэнсэлсэн Куба Улсын шүүгчийг шударга бус шүүсэн гэж үзэн Монголын шигшээ баг тоглолтын үр дүнг эсэргүүцэж ОУОХ-нд гомдол гаргаад байсан юм. Тэгвэл уг тулааныг дахин аудитороор хянасан хариуг Олон улсын Олимпын хороо манай талд ирүүлжээ.

Тус мэдэгдэлд шүүлт шударга болсон гэж үзсэн байна. Ингэснээр Э.Цэндбаатар олимпын наадмаа албан ёсоор өндөрлүүлж байна.