ТОКИО-2020: М.УРАНЦЭЦЭГ 48 КГ-ИЙН ЖИНД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

0
28

“Токио-2020” зуны XXXII олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медалийн эзэн боллоо.

Тэрбээр эхний даваандаа Чилийн Лей Варгасыг өчих мэхээр цэвэр ялж, шөвгийн наймд шалгарсан бол хагас шигшээд Израилийн бөх Шира Широнаг өчилтөөр цэвэр ялж шөвгийн дөрөвт шалгарсан юм.

Харин хагас шигшээд Косовогийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Дистриа Красникид ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдаанд Португалийн бөх Катарина Костатай оноолт таарч, цэвэр яллаа.

Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Португалын Катарина Костатай барилдаж, ялалт байгууллаа. Ийнхүү Монгол Улс Токио 2020 олимпийн наадмаас анхны медалиа хүртлээ.

 Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр