ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН НЭЭЛТЭД 11 УЛСЫН ТӨР, ЗАСГИЙН ТЭРГҮҮН НАР ОРОЛЦЖЭЭ

0
31

“Токио-2020” зуны олимпын наадам өчигдөр албан ёсоор нээлтээ хийсэн.   Наадмын нээлтэд оролцохоор дэлхийн 11 улсын төр, засгийн тэргүүнүүд Токио хотод хүрэлцэн иржээ. Япон улсын Засгийн газар уг нь үүнээс олон тооны удирдагчдад урилга илгээсэн юм.

Япон Улсын гол холбоотон АНУ-аас тэргүүн хатагтай Жилл Байден оролцсон байна. Дэлхийн аж үйлдвэржсэн долоон их гүрний удирдагчдаас ганцхан Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон оролцжээ.Макроны хувьд 2024 оны зуны олимпыг зохион байгуулах орны ерөнхийлөгч гэдэг утгаараа ач холбогдол өгч байгаа юм.

Нээлтийн ёслолд Польш, Армени, Косово, Хорват улсуудын ерөнхийлөгч нар, Монгол, Монтенегро зэрэг улсуудын ерөнхий сайд нар оролцжээ.

Нээлтийн ёслол эхлэхээс өмнө Япон улсын эзэн хаан Нарүхито наадмын нээлтэд оролцохоор Япон улсад айлчлан ирсэн 11 улсын 12 өндөр албан тушаалтныг хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр